Талбарын тархвар судлалын алба

2024-7-26
2954

Албаны товч танилцуулга:

Анх 2009 онд ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2013 онд албан ёсоор ХӨСҮТ-ийн бүтцэд Талбарын тархвар судлалын албыг бүртгэсэн. ТТСС-ын хөтөлбөр нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилт бүхий нийгмийн эрүүл мэндийн асуудалд тархвар судлалын онолыг хэрэглэж, хийнгээ суралцах үндсэн зарчимд суурилдаг. Талбарын тархвар судлалын алба нь Монгол улсад тус сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт болон халдварт бус өвчний тандалт, дүн шинжилгээ, дэгдэлтийн судалгаа, хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

 

Чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл:

  • Монгол улсын нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад оролцох, үндэсний хэмжээнд холбогдох үйл ажилллагааг зохион байгуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Даян дэлхийн талбарын тархвар судлаачдын сүлжээ байгууллага (TEPHINET) болон бусад олон улсын байгууллагаас гаргасан бодлого, зөвлөмж, шийдвэр, үндэсний хэмжээнд хийгдсэн судалгаа шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад талбарын тархвар судалын бодлого, чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох.
  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлтэд суралцагч, төгсөгчдийг дайчлан ажиллуулах замаар сургаж, хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх,
  • Нийгмийн эрүүл мэндийн тандалтын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөхөд мэдээллээр хангах
  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлт, хариу арга хэмжээнд мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих
  • Салбар хоорондын мэргэжилтнүүдэд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний тархвар судлалын ойлголт өгөх, тоон мэдээнд дүн шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх
  • Олон улсын болон үндэсний хэмжээнд гадаад, дотоодын байгууллагатай хамтран судалгаа шинжилгээ, үнэлгээ, хурал зөвлөгөөн, төсөл хөтөлбөрийг зохион байгуулах, хэрэгжүүлэх
  • ДЭМБ болон олон улсын хамтрагч байгууллагуудад нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлтийн судалгаа, хариу арга хэмжээнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн төсөл боловсруулж, өргөн барих, батлуулах, хэрэгжүүлэх, тайлагнах





Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.