Сувилахуйн алба

2024-7-26
2087

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын 2002 оны А37 тоот тушаалаар Сувилахуйн албыг анх удаа байгуулж Сувилахуйн албаны дарга, сувилахуйн албаны арга зүйчдээс бүрдсэн баг бүрдэн ажилласан байна. Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 12 сарын 18-ны өдрийн “Дүрэм чиг үүрэг батлах тухай” А495 тоот тушаал гарсантай холбогдуулан тус төвийн Ерөнхий захирлын 2017 оны 07 сарын 17-ны өдрийн А/67 тоот тушаалаар “Төвийн сувилахуйн албаны дүрэм”-ийг батлан гаргасан байна.  Сувилахуйн албаны үндсэн чиг үүрэг нь халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилан, оновчтой, тэгш, хүртээмжтэй, тасралтгүй, чанартай үзүүлэх, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад оршино. Сувилахуйн алба нь Сувилахуйн албаны дарга, Сувилахуйн тусламжийн чанар хариуцсан арга зүйч, сувилахуйн сургалт, хөгжил хариуцсан арга зүйч нийт  3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 23 тасаг, нэгжийн ахлах сувилагч, ерөнхий мэргэжлийн 153 сувилагч, 21 туслах сувилагч, 63 эмнэлгийн тусгай мэргэжилтэн нийт 237 сувилагч, тусгай мэргэжилтэн үндэсний хэмжээнд халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Боловсролын зэргээр авч үзвэл Сувилахуйн ухааны магистр 10, сувилахуйн магистрантурт 2, докторантурт 3 сувилагч суралцаж байгаа бөгөөд сувилагч нарын 6% нь магистрын зэрэгтэй, 67% нь    бакалаврын зэрэгтэй, 27% нь дипломын зэрэгтэй байна. Мэргэжлийн зэргээр авч үзвэл 54.1% нь мэргэжлийн зэрэгтэй, үүнээс зөвлөх зэрэгтэй 2, тэргүүлэх зэрэгтэй 35, ахлах зэрэгтэй сувилагч  42 сувилагч ажиллаж  байна. Бидний дунд нөр их хөдөлмөрөө улс эх орондоо үнэлүүлсэн  олон арван сувилагч, тусгай мэргэжилтнүүд байдаг бөгөөд түүнээс дурдвал Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан ахмад сувилагч Б. Хандмаа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт сувилагч Ц.Шинэбаяр болон Алтангадас одонтой сувилагч 6, Хөдөлмөрийн хүндэт тэмдэгтэй сувилагч 11, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй 131, ЭМЯ-ны жуух бичигтэй 26 сувилагч ажиллаж байна. Сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Сувилахуйн албаны дэргэд орон тооны бус сувилахуйн  4 баг ажиллаж байна. Үүнд ахлах сувилагч нар 4 баг болон  манлайлан оролцдог.

Сувилахуйн албаны хамт олны онцлох үйл ажиллагаанууд:

  • 2018 онд “Зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн, тусламж үйлчилгээний гарын авлага”-ыг боловсруулан Халдвартын тэнхим, Эрдмийн зөвлөл, ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөлөөр хянуулж 250 ширхэгийг хэвлүүлэн сувилагч нарын гарын авлага, хүртээл болгосон байна.
  • 2019 онд “Сувилахуйн эмнэл зүйн ур чадварын өрөө”-г тохижуулж эмнэлзүйн сургалтын өрөөний нээлтээ хийснээс хойш эмнэлзүйн сургалтын үйл ажиллагаа тогтмол явагдаж байна.
  • 2019 онд “Томуу, томуу төст өвчний үед үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний заавар”-ыг Эрүүл мэндийн сайдын А/71 тоот тушаалаар батлуулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • 2023 онд “Зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээ, ирээдүйн чиг хандлага” үндэсний зөвлөгөөнийг 21 аймаг, 9 дүүргийн 100 сувилагч нарын дунд амжилттай зохион байгуулсан.

 

Сувилахуйн алба, ахлах сувилагч нарын хамт, 2023 он






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.