Тус алба нь их эмч 22, сувилагч 11, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, бичгийн хэргийн ажилтан, туслах ажилтан 2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
ДОХ/БЗДХ-ын тандалт, судалгааны албаны амбулатори буюу “Улаантууз” эмнэлэг нь дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна:
Үйл ажиллагааны чиглэл:
- Улсын хэмжээнд мөрдөх БЗДХ-ын оношлогоо эмчилгээний стандарт, удирдамж, бусад баримт бичиг боловсруулах;
- Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад өөрийн чиглэлийн дагуу хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Амбулаторийн тусламж доорх тусламж, үйлчилгээг үзүүлэх;
- Аймаг, дүүргээс БЗДХ, ХДХВ/ДОХ-ын онош тодруулахаар илгээсэн иргэдийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх;
- Төвд хэвтэн эмчлүүлж буй болон клиникийн эмнэлэгээс БЗДХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр ирсэн дуудлагад тусламж, үйлчилгээ үзүүлэх;
- БЗДХ-ын зовиуртай, эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн өвчтөнд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, зөвлөгөө өгөх;
- Сайн дураараа ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх;
- Эрүүл мэндийн дүгнэлт (гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт) гаргуулах;