“COVID -19 цартахлын лабораторийн оношилгоо” сэдэвт сургалт ХӨСҮТ-ийн Лабораториуд дээр түшиглэн 2020 оны 8 сарын 31-ээс эхэллээ.
Эхний ээлжийн сургалтанд Ховд, Дорнод, Дархан уул, Орхон аймгийн лабораторийн эмч мэргэжилтнүүд хамрагаж байна. Өнөөдрийн сургалтанд Академич, АШУ-ы доктор, профессор П.Нямдаваа, АУ-ы доктор, профессор С.Цогтсайхан нар “COVID-2019 цартахалын үүсгэгч, эпидемиологи, эмнэлзүй”, “Халдварын эсрэг дархлаа, вирүсийн эсрэг дархлааны хариу урвал” зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншиж ярилцлага өрнүүллээ. Сургалтаар SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээнд сорьц авах техник, хадгалах, тээвэрлэх аргачлал, SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний үеийн халдвар хамгаалал, аюулгүй ажиллагааны дэглэмийн талаар гардан үйлдлийн дадлага сургуулилт хийгдэнэ.



Мөн COVID -19 цартахлын лабораторийн оношилгоонд хэрэглэж байгаа бодит хугацааны полимеразын гинжин урвал (PCR)-ын шинжилгээ, SARS-CoV-2 илрүүлэх Gene Expert шинжилгээний арга, SARS-CoV-2 вирүсийн эсрэг, эсрэгбие илрүүлэх шинжилгээний аргачлалын эзэмших дадлага сургалт 5 хоногийн турш болох юм.
Дараагийн ээлжийн сургалт 2020 оны 9 дүгээрсарын 7-11 нд болж ЭХЭМҮТ, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн лабораторийн мэргэжилтнүүд хамрагдана.
Ийнхүү 2020/2021 оны хүйтний улиралд COVID -19 халдвар, томуу, томуу төст өвчний илрүүлэг оношилгоог Ховд, Дорнод, Дархан уул, Орхон, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ аймагт өргөжүүлэн, хүртээмжтэй хийхээр бэлтгэл ажил хангагдаж байна.

Авилгын эсрэг нэгдье
ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Авилгын эсрэг нэгдье!!!
Мэдэгдэл