СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:
Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцийн тогтвортой хөгжил, чанар аюулгүй байдлыг тасралтгүй хангах
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:
- Эрүүл мэндийн аюулгүй байдалд нөлөөлөх болзошгүй цар тахал, шинэ болон сэргэж буй халдвар, бусад халдварт өвчний тандалт, сэргийлэлт, хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх
- Эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх;
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд удирдамж, зааврыг чанд мөрдөж, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах
- Оношилгоо, шинжилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт шинэ технологи, инновацийг нэвтрүүлж нутагшуулах
- Хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг дэмжих
- Эрдэм шинжилгээ, судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилт болон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандах, хариу арга хэмжээ авах
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах
- Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийг мэргэжил зүйгээр хангах, дэмжлэгт хяналт хийх