Эрдэм шинжилгээ, судалгааны алба

2024-8-7
3

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Эрдэм шинжилгээ, судалгааны алба” нь одоогийн байдлаар 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
* Халдварт өвчний, эрүүл мэндийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхлэх,
зөвлөмж боловсруулах;
* Халдварт өвчний дэгдэлт, хариу арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн ноцтой
байдлын үе дэх нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих
* Эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад дотоодын
судалгааны багуудтай хамтран ажиллах;
* Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээ, судалгаа, үнэлгээ, хурал
зөвлөгөөн зохион байгуулах, төсөл хамтран хэрэгжүүлэх
* Олон улсад нэвтэрч буй анагаах ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх санал
санаачлагыг гаргах, хэрэгжүүлэх;
* Төвийн судлаач, эмч, мэргэжилтнүүдэд эрдэм шинжилгээ, судалгааны арга,
аргазүйн дэмжлэг үзүүлэх;
Үндсэн бүрэлдэхүүн
Эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга
* Э.Оюунчимэг, Анагаах ухааны доктор, ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга
Эрдэм шинжилгээ, судалгааны албаны мэргэжилтнүүд
* Г. Халиунаа, Тархварзүйч, Судлаач НЭМУ-ы магистр
* Л. Пүрэвсод, Хүний их эмч, Судлаач
* А. Хулан, Тархварзүйч, Судлаач

Дотоод хамтын ажиллагаа  

АШУҮИС - Мэргэжил дээшлүүлэх, сургалтын дараах боловсрол үзүүлэх, цахим номын сангийн үйлчилгээ үзүүлэх болон Мэдлэгийн менежментийн төсөл

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг  – Хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, дэмжлэг

Монголын Нийгмийн Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг- OMI сургалт, хамтын ажиллагааны төсөл 

Эрүүл мэндийн байгууллагууд – Мэргэжил дээшлүүлэх, судалгаа төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах, сургалт 

Төрийн бус байгууллагууд – Судалгаа, сургалт, хамтын ажиллагаа

Олон Улсын хамтын ажиллагаа

ДЭМБ – Мэдлэгийн менежментийн төсөл

БНСУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг болон Ионсей их сургууль – Халдварт өвчний хяналтын тогтолцоог бэхжүүлэх төсөл

Right foundation -Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтын ажиллагаа

Япон улсын Хоккайдо Их сургууль, Каназава Их сургууль - Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтын ажиллагаа, Эмнэлзүйн судалгаа

Холбоо барих: scientificcommittee@nccd.gov.mn






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.