Хууль эрх зүй

2024-11-25
2

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд нэн шаардлагатай вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны А/360 дугаар тушаалаар баталсан “Хавдрын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө”, 2022 оны А/528 дугаар тушаалаар баталсан “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө”-нд ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг товлолын дархлаажуулалтад нэвтрүүлж уг вирусийн халдварын шалтгаант хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилтыг дэвшүүлсэн.
Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт, өвчний дарамт, судалгаа, нотолгоонд үндэслэн Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-д Заавал хийх дархлаажуулалтад хүний папиллома вирусийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмэх тухай нэмэлт өөрчлөлт орж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолын дагуу “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д 11 настай хүүхдэд (эрэгтэй, эмэгтэй) 1 тунгаар хийхээр тус тус батлагдсан.

Хууль эрх зүй жагсаалт

1. ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ  

2. ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ 

3.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай 
4. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

5."Хавдрын эсрэг" арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

6. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө батлах тухай






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.