Даатгал хариуцсан их эмчийн ажлын байранд урьж байна

2024-12-4
3

Даатгал хариуцсан их эмчийн ажлын байранд урьж байна

Ажлын байрны нэр

Даатгал хариуцсан их эмч

Байгууллага, тасаг нэгж

Статистикийн тасаг

Орон тоо

   1

Боловсрол

Хүний их эмч эсвэл эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр их дээд сургууль төгссөн

Мэргэжил

  • Даатгал статистик болон халдварт сүрьеэгийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

Ажлын туршлага

  • Эрүүл мэндийн байгууллагад 2-оос дээш жил ажилласан байх

Ур чадвар

  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай байх;
  • Хүн амын өвчлөл, нас баралтын тархвар зүйн судалгаа хийх, эмнэлгийн тусламж,үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
  • Цахим өвчний түүхийн хяналтыг тогтмол хийж дүгнэлт гарган удирдах ажилтанд тухай бүр танилцуулах
  • Төвийн хэмжээнд үзүүлсэн тусламж,үйлчилгээний,мэдээлэл, тайлангийн үнэн зөв байдлыг хариуцах, хяналт тавих
  • Дээд шатны байгууллага болон мэдээлэл хэрэглэгчдээс шаардсан мэдээ, мэдээллийг түргэн шуурхай үнэн зөв гаргаж өгөхөд хяналт тавих Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
  • Багаар ажиллах чадвартай байх; 
  • Харилцааны зөв хандлагатай байх; 

Тусгай шаардлага

  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах:
  • Халдвар хамгааллын дэглэм чанд баримтлах;
  • Судалгаа шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, зааж сургах, тайлагнах ур чадвартай
  • Англи хэлний хэрэглээний түвшний мэдлэгтэй
  • Мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн байвал давуу тал болно.

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн цахим шуудангийн хаяг

 hr@nccd.gov.mn

Материал хүлээн авах хугацаа

2024.12.04-2024.12.17-ний өдрийн 16:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет  (А, Б анкет 2022 он)
  • Бакалавр болон мэргэжил дээшлүүлсэн диплом (нотариат)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (лавлагаа)
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг

 

 

 

 






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.