Холбооны инженерийн ажлын байранд урьж байна

2025-1-3
3

Холбооны инженер ажлын байранд урьж байна

Ажлын байрны нэр

Холбооны инженер

Байгууллага, тасаг нэгж

Мэдээлэл технологийн алба

Орон тоо

1

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

Мэргэжил

  • Харилцаа холбоо, Радио Холбоо, Мэдээллийн технологи, Мэдээллийн сүлжээ, Мэдээллийн систем  чиглэлээр их дээд сургууль төгссөн.

Ажлын туршлага

  • Харилцаа холбоо, Мэдээлэл технологийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан байх

Ур чадвар

  • Байгууллагын дотуур, гадуур холбооны хэвийн аюулгүй ажиллагааг хангах, засварлах, оношлох, хөгжүүлэх, шинэ техник технологиудыг судлан нэвтрүүлэх чадвартай;
  • Холбоо, Мэдээлэл технологийн хэрэглээний программын суурилуулалт хийх, хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийх;
  • Холбооны төхөөрөмж, Компьютер, түүний дагалдах хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах, сайжруулалт, засвар үйлчилгээг  хийх;
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
  • Багаар ажиллах чадвартай байх; 

Тусгай шаардлага

  • IPPBX (Интернет Протоколд суурилсан PBX систем) технологийн талаар бүрэн мэдлэгтэй.
  • Дуудлагын төвийн програм хангамж болон тоног төхөөрөмжийн талаар туршлагатай байх.
  • Судалгаа шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, зааж сургах, тайлагнах ур чадвартай
  • Англи хэлний хэрэглээний түвшний мэдлэгтэй
  • Харилцаа холбоо, Мэдээллэл технологийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах:

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн цахим шуудангийн хаяг

Захиргааны байр, Хүний нөөцийн алба, 204 тоот

hr@nccd.gov.mn

Материал хүлээн авах хугацаа

2025.01.03-2025.01.17-ны өдрийн 16:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет  (А, Б анкет 2022 он)
  • Бакалавр, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн диплом (нотариат)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (лавлагаа)
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгалын лавлагаа
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт

 

 






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.