Стратеги төлөвлөлт, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын ажлын байранд урьж байна.

2024-12-4
7

Стратеги төлөвлөлт, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын ажлын байранд урьж байна.

Ажлын байрны нэр

Стратеги төлөвлөлт, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал

Байгууллага, тасаг нэгж

ХӨСҮТ, Захиргаа

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Төвийг хөгжүүлэх стратеги болон бизнес төлөвлөлт хийх, хэрэгжилтэнд хяналт тавих, байгууллагын төсвийн төлөвлөгөө, хөгжлийн өдөр тутмын болон цаг үеийн хэрэгцээний төслийг боловсруулах, хамтран ажиллах, дүгнэх;
  2. Дотоодын болон олон улсын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх
  3. Төвийн аж ахуй хангамж үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангахад удирдлага арга зүйгээр ханган ажиллах
  4. Байгууллагын худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
  5. Өмчийн ашиглалт, хамгаалалт, эд хогшил, бараа ашиглалтад хяналт тавих;
  6. Хууль, тогтоомж, удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийг дэмжих үйлчилгээний хэмжээнд удирдан зохион байгуулах, үр дүнг тайлагнах;

Мэргэжил

Анагаах ухааны болон эдийн засгийн боловсрол олгох их дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн

Мэргэшил

Хүний их эмч, тархвар судлаач, эрүүл ахуйч, эдийн засагч

Боловсрол

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

 

Ур чадвар

  1. Багаар ажиллах, (Албан тушаалын тодорхойлолтын чиг үүргийн дагуу хамтран ажиллах албан тушаалтантай зөв ойлголцох, сонсох, ярилцах)
  2. Харилцаа хандлага, хувийн соёл, (Удирдах болон үйлчлэх шатны ажилтануудтай нэгэн хэвийн харилцаа хандлагатай, хувийн соёлтой байх)
  3. Дүн шинжилгээ хийх (Эдийн засгийн болон санхүүгийн шинжилгээ хийх, албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, дүгнэх, шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг дүгнэх)
  4. Асуудал шийдвэрлэх (Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгэх)
  5. Манлайлах (Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэх, ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах, байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх)
  6. Бусад (Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх, гадаад хэл, хэрэглээний програмууд болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвартай байх)

Тусгай шаардлага

  • Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах:
  • Ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх,
  • Багаар ажиллах чадвартай байх.

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн авах цахим шуудангийн хаяг

 

hr@nccd.gov.mn

Материал хүлээн авах хугацаа

2024.12.04 - 2024.12.17-ний өдрийн 16:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет  (А, Б анкет 2022 он)
  • Бакалаврын дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгалын лавлагаа

 






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.