Ажлын байрны нэр
|
Худалдан авах ажиллагааны ажилтан
|
Байгууллага, тасаг нэгж
|
ХӨСҮТ, Стратеги төлөвлөлт, Эдийн засгийн алба
|
Гүйцэтгэх үндсэн үүрэг
|
- Төвийн хэмжээнд зохион байгуулагдах худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангах.
- Төрийн худалдан авах ажиллагааны цахим удирдлагын системийн хөтлөлтийг хариуцан ажиллах.
- Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах. Байгууллагын цахим сайтад шаардлагатай мэдээ, мэдээллийг оруулж баталгаажуулах
- Сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажилд идэвхтэй хамрагдах
- Бусад шаардлагатай тохиолдолд албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайлан гаргах
|
Орон тоо
|
2
|
Боловсрол
|
Эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
|
Ажлын туршлага
|
Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
|
Ур чадвар
|
- Багаар ажиллах, (Албан тушаалын тодорхойлолтын чиг үүргийн дагуу хамтран ажиллах албан тушаалтантай зөв ойлголцох, сонсох, ярилцах)
- Харилцаа хандлага, хувийн соёл, (Удирдах болон үйлчлэх шатны ажилтнуудтай нэгэн хэвийн харилцаа хандлагатай, хувийн соёлтой байх)
- Дүн шинжилгээ хийх (Эдийн засгийн болон санхүүгийн шинжилгээ хийх, албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, дүгнэх, шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаврыг дүгнэх)
- Асуудал шийдвэрлэх (Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгэх)
- Манлайлах (Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэх, ажил хэргийн хувьд бүтээлч, санаачилагатай ажиллах, байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх)
- Бусад (Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх, гадаад хэл, хэрэглээний программууд болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвартай байх)
|
Тусгай шаардлага
|
- Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
- Ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх
- Багаар ажиллах чадвартай байх
|
Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал
|
Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу
|
Байгууллагын хаяг
|
БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж
|
Материал хүлээн авах ажилтны утас, цахим шуудангийн хаяг
|
ХӨСҮТ, хүний нөөцийн алба
hr@nccd.gov.mn
|
Материал хүлээн авах хугацаа
|
2025.01.09 - 2025.01.23-ны өдрийн 16:00 цаг хүртэл
|
Бүрдүүлэх материал
|
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (А, Б анкет 2022 он)
- Бакалаврын дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Нийгмийн даатгалын лавлагаа
|