Глобаль сангийн салбар хүлээн авагч байгууллагуудын улирлын уулзалт зохион байгууллаа.
Глобаль сангийн дэмжлэгтэй “Монгол Улсын ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тусламж үйлчилгээний үндэсний тогтолцоог бэхжүүлэх” төслийн салбар хүлээн авагч байгууллагуудын улирлын уулзалтыг 2025 оны 03 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, Эрдэм шинжилгээ судалгаа, сургалт мэдээлэл хариуцсан дэд захирал О.Батбаяр, болон ДОХ, БЗДХ-ын ТСА-ны эмч, мэргэжилтнүүд оролцов.
Мөн тус төслийн хамтран хэрэгжүүлдэг Залуус эрүүл мэнд төв ТББ, SKPA 2 төсөл, Төгс бүсгүй ТББ-уудын гүйцэтгэх захирал, эмч, мэргэжилтнүүд оролцов.
Уулзалтаар 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, шалгуур үзүүлэлтийн биелэлт, 2025 оны төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлын талаар ярилцав. Уулзалтаар ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих болон эрсдэлт бүлгийн хүн амын дундах оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар ажиллах шийдвэр гаргалаа.

