ДЭМБ-ын бүсийн цахим хуралд оролцлоо

2025-3-13
1
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон Далайн Баруун Бүсээс зохион байгуулсан “ОУЭМД-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллагыг тодорхойлох нь: НДББ-ийн загварууд болон үндэслэл” сэдэвт цахим хуралд ОУЭМД-ийн үндэсний зохицуулагч байгууллага- ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, тандалт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа, дэд захирал О.Батбаяр нар оролцлоо.
📌Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс Олон улсын Эрүүл Мэндийн Дүрмийн өөрчлөлтийг хийж гишүүн орнуудаас санал авч байгаа бөгөөд энхүү өөрчлөлтийн нэг чухал хэсэг нь энэхүү дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэгч байгууллагын эрх зүйн орчинг шинээр бүрдүүлэх юм.
✅Энэ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн зүгээс илтгэл тавьсан бол Австрали улс ба Сингапур улс өөрийн туршлага ба саналаа мөн илтгэл тавьж танилцууллаа.
Тухайлбал Австрали улс 2026 оны 1 сард Өвчний Хяналт Сэргийлэлтийн төвийг байгуулах ажлаа дуусаж энэхүү дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэгч байгууллагаараа Өвчний Хяналт Сэргийлэлтийн төвөө албажуулах бол Сингапур улсын хувьд энэ талаар бусад улсуудын туршлагыг судалж байгаагаа ба өөрийн төлөвлөгөөгөө танилцууллаа.
Цаашдаа Олон улсын Эрүүл Мэндийн Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд үндэсний хэрэгжүүлэгч байгууллага ба зохицуулагч байгууллагын эрх зүйн орчинг тусад нь тодорхойлж гаргах юм байна.





Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.