Улаанбурхан өвчний халдварын үед хүүхдийн байгууллагад анхаарах зөвлөмж 📌📌📌

2025-4-15
1
1.Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвдөөгүй хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцинд хамрагдахын ач холбогдлыг ойлгуулах мэдээлэл өгөх
2.Өрөө тасалгааны агааржуулалт, агаар сэлгэлтийг сайжруулах, чийгтэй цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг өдөрт 2-оос доошгүй удаа хийх
3.Улаанбурхан өвчин батлагдсан хүүхдийг тусгаарлалтын хугацаа дуусаагүй үед хичээл болон бусад сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд түр оролцуулахгүй байх
4.Хүүхдийн байгууллагаас улаанбурхан өвчний онош батлагдсан тохиолдолд хавьтлуудын бүртгэл, хавьтлуудын тусгаарлах хугацааг гарган нууц үеийн хугацааг хавьтал болсоноос хойш 21 хоногоор тооцон өдөр бүр ирцийн тандалт хийж, эрүүл мэндийн байгууллагад мэдээлж хамтран ажиллана.
5.Хичээлд ирэх бүрт хүүхэд хүлээж авахдаа хүүхэд бүрт эмнэлзүйн шинж тэмдгийн тандалт хийж хүлээж авна.
6.Ирцийн тандалтыг өдөр бүр хийж, ирээгүй шалтгааныг тодруулна.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎89016199, 75 103 100 утсанд хандана уу.





Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.