ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаярын санаачилгаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэргэдэх ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ нь тасаг нэгжийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлэн найрсаг хамт олон мэргэшсэн эмч , сувилагч та бүхэнд тав тухтай орчинд тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Та эрүүл мэндийг дэмжих төвөөс дараах үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
• Үүнд:
• Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
• Лабораторийн оношилгоо, шинжилгээ
• Багажийн оношилгоо шинжилгээ
• Ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийн багц оношилгоо, шинжилгээ
Бид байгууллага хамт олонтой хамтран ажиллаж, ажилчдын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог зохион байгуулж, оношлогдсон эмгэг өөрчлөлтийг эмчлэх төлөвлөгөө боловсруулан ажиллах болно.
Та бүхэн ХӨСҮТ-ийн дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлэн эрт илрүүлэгт хамрагдаж, эрсдэлээс өөрийгөө сэргийлээрэй.
Амбулатори: 11-453849
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх байгууллагын багцаар хамтран ажиллах, мэдээлэл авах: marketing@nccd.gov.mn