БНСУ-ын Өвчний хяналтыг сэргийлэлтийн агентлаг (KDCA), Ионсейн их сургуулийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа "Миракли" төслийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ-ээс зохион байгуулж байгаа "Шувууны томуугийн шинэ вирусээр үүсгэгдсэн хүний халдвар бүртгэгдсэн үед хариу арга хэмжээ авах, салбар хоорондын хамтын ажиллагааны чадавхийг сайжруулах нь" үзүүлэх сургуулилтыг 4-р сарын 21-нээс 22-ны хооронд зохион байгуулж байна.

Эхний өдрийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж байна. Тус үзүүлэх сургуульд БНСУ-ын талаас Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн Олон Улсын Эрүүл мэндийн ауюлгүй байдал хариуцсан захирал И Жиа , тус агентлагийн хариу арга хэмжээний газрын дарга Е Сйи Гүй болон төслийг хэрэгжүүлэгч Йонсэйн Их сургуулийн багийн төлөөлөл хамтран зохион байгуулж байна. Салбар хоорондын байгууллагуудаас ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, ЗДТГ, ХУДЭМТ, ЦЕГ, ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар(МЭЕГ), УМЭАЦТЛ-ийн нийт 80 гаран мэргэжилтэн оролцож байна.

Үзүүлэх суруулилтыг ЭМЯ-ны Халдвар Өвчний Хэлтсийн дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, БНСУ-ын талаас Өвчний хяналтыг сэргийлэлтийн агентлагийн Олон Улсын Эрүүл мэндийн аюулгүй байдал хариуцсан захирал И Жиа болон Йонсэйн Их сургуулийн багийн ахлагч Ёом Жүн Соб нар нээж хэлсэн үгэндээ тус үйл ажиллагааны зорилго, ач холбогдол, үр дүнгийн талаар дурдаж, амжилт хүслээ.

Миракл төсөл нь БНСУ-ын Өвчний хяналтыг сэргийлэлтийн агентлаг (KDCA) хэрэгжүүлж буй Хөгжлийн дэмжлэг үзүүлэх
(Offical Development Assistance ) төсөл юм.

Энэхүү төслийн хүрээнд Бичил биетний тэсвэржилтийн тандалыг сайжруулах ба лабораторийг бэхжүүлэх, Халдварт өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх, Талбарын тархвар судлалын хүний нөөцийг бэхжүүлэх гэсэн 3 бүлэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.