Жил бүр дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийг вакцинаар сэргийлдэг халдварт өвчний хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх вакцины ач холбогдлыг олон нийтэд түгээн тэмдэглэж өнгөрүүлдэг.
Энэ жилийн хувьд “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 4 дүгээр сарын 24-30 өдрүүдэд тэмдэглэх бөгөөд энэ аяны хүрээнд сэтгүүлч, олон нийтэд мэдээлэл түгээж ажилладаг иргэдийн төлөөлөлд мэдээлэл хүргэх уулзалтыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 4 дүгээр сарын 24-ний өдөр ЭМЯ, ХСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран амжилттай зохион байгууллаа.



















