#Дэлхийн Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний 7 хоног

2025-4-26
3

#Дэлхийн Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний 7 хоног тохиож байна. Жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногийг дэлхий даяар "Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний 7 хоног" хэмээн зарлан тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улсад #LabWeek2025 арга хэмжээг гуравдахь удаагаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Халдварт өвчин судлалын үндэсний төв болон бусад байгууллагуудтай хамтран "Лабораторийн стандарт, хэрэгжилтийг сайжруулах нь" уриан дор зохион байгууллаа. Олон улсын хуралд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторийн мэргэжилтнүүд "Лабораторийн чанарын гадаад үнэлгээг орон нутаг өрхүүдэд хэрхэн зохион байгуулах тухай" сургалт хэлэлцүүлэгт оролцов. #LabTour арга хэмжээний хүрээнд 100 гаруй лабораторийн мэргэжилтэн хүрэлцэн ирж ХӨСҮТ-ийн 7 лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.