
Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг 2012 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулж ирсэн бөгөөд дархлаажуулалт бүхий халдварт өвчин, түүнээс сэргийлэх вакцины ач холбогдол, товлолын дагуу цаг хугацаанд нь бүрэн хамрагдахын ач холбогдол, хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулах шаардлагын талаар талаар иргэд, олон нийтэд нотолгоотой, үнэн зөв мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.