Сүрьеэгийн эмчилгээ, лабораторийн шинэчлэлүүдийг хэлэлцсэн цуврал Журнал клуб амжилттай зохион байгуулагдлаа📌📌📌

2025-5-1
7
2025 оны 4-р сарын 30-ны өдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас зохион байгуулж буй Журнал клубын цуврал уулзалтын хүрээнд "Сүрьеэгийн эмчилгээний шинэ горимууд, Лабораторийн шинжилгээ, анхаарах асуудлууд" сэдвээр ээлжит хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
✅Тус уулзалтад Сүрьеэгийн тандалт, сэргийлэлтийн алба, лабораторийн алба болон эмчилгээний багийн эмч, мэргэжилтнүүд оролцож, сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний шинэ чиг хандлага, сүүлийн үеийн өөрчлөлт, тулгамдаж буй сорилт, шинэ аргачлалуудын талаар хэлэлцүүллээ.
Журнал клубын уулзалтууд нь ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх, судалгаанд суурилсан нотолгоот мэдээлэл түгээх, харилцан суралцах орчныг бүрдүүлэх зорилготой юм.
✅Уулзалтууд хоёр долоо хоног тутамд тогтмол зохион байгуулагдаж байна.
Дараагийн уулзалтын урьдчилсан мэдээлэл
• Сэдэв: Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний тандалт ба эмнэлгийн тусламж үйлчилгээ
• Хэзээ: 2025 оны 5-р сарын 12-ны өдөр, 14:30 цагаас
• Хаана: ХӨСҮТ-ийн хурлын зааланд
• Зорилго: Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний тандалтын өнөөгийн байдал, эмнэлзүйн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх
ХӨСҮТ-ийн нийт эмч, мэргэжилтнүүдийг уулзалтад идэвхтэй оролцохыг урьж байна.





Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.