Авто зогсоолын түрээсийн зар

2025-5-2
1

ХӨСҮТ-ИЙН ЭЗЭМШИЛД АВТОМАШИНЫ ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ ТҮРЭЭСЛЭХ ТАЛБАЙН ТАНИЛЦУУЛГА

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эзэмшилд автомашины төлбөртэй зогсоолыг түрээслэн ажиллуулах түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

  1. Сонгон шалгаруулалтын нэр

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эзэмшилд автомашины төлбөртэй зогсоолыг түрээслэн ажиллуулах чиглэлээр түрээслэх сонирхолтой Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах.

Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг БЗД, 14-р хороо, Нам Ян Жүгийн гудамж, Халдварт өвчин судлалын үндэсний төв байр, Захиргааны 2 давхар 206 тоотод битүүмжлэн ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёог хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.

  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

д/д

Түрээслэх талбайн зориулалт

Байршил

Талбайн хэмжээ

Талбайн түрээсийн сарын доод үнэ /1 м.кв/

1

150 автомашины зогсоол

ХӨСҮТ-ийн Гадна талбай

900 м.кв

15,000

 

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг хүртэл

Материал хүлээн авах хаяг

БЗД, 14-р хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төв байр, Захиргааны 2 давхар 206 тоот

Материал нээх хугацаа, хаяг байршил

2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минут, БЗД, 14-р хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төв байр, Захиргааны 2 давхар 213 тоот өрөөнд нээнэ

Монгол Улсын хуулийн этгээдэд дараах нэмэлт шаардлага тавигдана

  • Татварын өр төлбөргүй байх.
  • Өөрийн хөрөнгөөр төлбөртэй зогсоолын хаалт суурилуулах хөрөнгийн чадвартай байх (Дансны хуулга болон зээл авах боломжтой мэдээлэл ирүүлэх)
  • Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө байр талбайн 1 сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байна
  • Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр Автомашины дугаар уншигч бүхий бүрэн автомат авто зогсоолын хаалтыг урд талын хаалганы орц, гарцанд байршуулж суурилуулж, 2 талд пост хийж гүйцэтгэнэ. Энэ тухай албан тоотод дурдах, үнийн санал хавсаргаж ирүүлнэ.
  • Онгоц буухад талбайн бэлэн байдлыг хариуцах
  • Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх үүргийг албан тоотоор ирүүлнэ.

 

Оролцогчдын

бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, (иргэний хувьд цахим үнэмлэх ) нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт/
  • Санхүүгийн чадварыг нотлох сүүлийн 1 жилийн дансны хуулга, мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгө, үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай эх үүсвэр, нотлох баримт, Сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан ирүүлэх
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
  • Татварын тодорхойлолт /etax.mta.mn/
  • Иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа тодорхойлолт
  • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; НД лавлагаа сүүлийн 1 жилийн тодорхойлолт, тухайн байгууллагын үндсэн ажилтан байх /E-mongolia лавлагаа/;
  • Талбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэх
  • Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцооллын хамт ирүүлэх
  • Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээллэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэх
  • Талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах.

 

 

  1. Нэмэлт шаардлага:
  2. Пост хоорондын мэдээлэл дамжуулалт

Зогсоолын хяналтын бүх постуудын хооронд мэдээлэл найдвартай, тогтвортой дамжих нөхцөлийг бүрдүүлж, шилэн кабелийн холболтоор бүрэн шийдвэрлэсэн байх. Энэ ажлыг хийж байсан ажлын туршлагатай байх, нотлох баримт хавсаргах

  1. Сул зогсоолын электрон дэлгэц

Сул зогсоолын тоо, байршлыг бодит цаг хугацаанд харуулж чадахуйц электрон мэдээллийн самбарыг зогсоолын нэвтрэх аль ч хэсгээс харагдахуйц байршилд байршуулах.

  1. Зөвшөөрөлгүй зогссон автомашиныг илрүүлэх шийдэл

Зөвшөөрөлгүй болон зохицуулалт зөрчсөн байдлаар зогссон автомашинуудыг илрүүлэх ухаалаг хяналтын системийг нэвтрүүлсэн байх.

  1. Зарлан мэдээлэх систем

Зогсоолд буруу байрласан автомашины талаарх мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх боломжтой зарлан мэдээлэх системийг нэвтрүүлсэн байх.

  1. Зочдын түр нэвтрэлтийн систем

Зочдын түр оролт, гарцыг хялбаршуулсан, хэрэглэгчдэд шуурхай шийдэл бүхий нэвтрэх системийг нэвтрүүлсэн байх.

  1. Хяналтын камерын бүрэн суурилуулалт

Зогсоолын бүх талбайг бүрэн хамарсан хяналтын камерын системийг суурилуулж, аюулгүй байдлыг хангах шаардлагыг биелүүлсэн байх.

  1. Автомашины дугаар таних систем

Орж, гарч буй автомашины улсын дугаарыг автоматаар таних системийг бүрэн гүйцэд шийдэж, холбогдох программ хангамжтай уялдуулсан байх.

  1. Төлбөрийн ухаалаг шийдэл

Ачаалал ихтэй үед хэрэглэгчийн төлбөрийн үйлчилгээг цахим системээр дамжуулан гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд нэхэмжлэл илгээх боломжийг бүрдүүлсэн байх.

  1. Түгжрэлгүй зохион байгуулалт

Зогсоолын зохион байгуулалт, системийн ажиллагаа нь автомашины түгжрэл үүсгэхгүй, урсгал саатуулахгүй байдлаар системийг шийдсэн байх

  1. 1 дүгээр пост:
  • Төв үүдний хэсгийн хэсэгчлисэн засварын ажил хийж гүйцэтгэх /Аюулгүй гарцын төмөр хашаг буулгах, зөөвөрлөх үлдсэн хэсэгт засвар хийх/
  • Тэмдэг тэмдэглэгээ нэмэлтээр хийх.
  1. 2 дугаар пост:
  • Шинээр пост бий болгох.
  • Тухайн цэгт ажиллах ажилтанд аюулгүй ажиллагаа, тохь тухтай байдлыг хангах.
  • Автомашины дугаар уншигч бүхий бүрэн авомат авто зогсоолын хаалтыг орц, гарцанд байршуулж суурилуулах засвар үйлчилгээ хийх.
  1. Яаралтай болон тусгай тээврийн хэрэгсэл, ажилчдын автомашин үнэ төлбөргүй;
  2. Гамшгийн ослын үеийн бэлэн байдал болон ХӨСҮТ-өөс зохион байгуулсан ажил арга хэмжээнд талбай чөлөөлөхийг хариуцах;

 

  1. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ.

Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

 

  1. Мэдээлэл авах

Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч ХӨСҮТ дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 91090603 утсаар болон www.nccd.gov.mn, www.pcsp.gov.mn цахим хуудаснаас авна уу.                                                                                                                                             

Хаяг: БЗД, 14-р хороо, Нам Ян Жүгийн гудамж, ХӨСҮТ






Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.