“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДАЛ ҮҮСГЭДЭГ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАРТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮНИЙ ЭРХИЙН ХАНДЛАГАД НИЙЦҮҮЛЭН ҮЗҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ГУРАВДАХ УДААГИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-5-8
1
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цартахлын үеийн тусламж үйлчилгээг хүний эрхийн хандлагад нийцүүлэн үзүүлэх нь” сэдэвт сургалтыг 5-р сарын 06-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
✅Энэ удаагийн сургалт нь аймаг, орон нутгийн гуравдах сургалт бөгөөд хилийн боомт бүхий Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Баян-уул, Чулуунхороот, Ховд аймгийн Булган сум, Баян-Өлгий аймгийн Сагсай, Ногоон нуур, Увс аймгийн дахь Гаалийн газар (Давст, Тэс сум), Завхан аймгийн Тэс сум, Хөвсгөл аймгийн Ханх сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг зэрэг 10 аймгийн 15 сумын 30 хүн оролцлоо. Тус аймаг сумдын Гаалийн хорио цээр, эрүүл ахуй, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч, ЭАСХ хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, Сумын эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч, эмч, Халдвар судлагч, Лабораторийн их эмч, сумын багийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, НЭМТ-ийн мэргэжилтэн, бага эмч зэрэг албан тушаалтнууд хамрагдлаа.
✅Энэхүү сургалтаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цартахал болон тахал дэгдэлтийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүний эрхийн хандлагад хэрхэн нийцүүлэх талаар мэдээлэл өгч ярилцлаа.
✅Улаанбурхан, менингококкт халдвар, хоолны хордлогын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ болон томуугийн тархварзүйн нөхцөл байдал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, анхаарах асуудал, ойрын хугацаанд бэлэн байдлыг хэрхэн хангах талаар тодорхой зөвлөмж өгсөн байна.
✅Тус сургалтад оролцогчид “КОВИД-19-ын цартахалын үед хүний эрх хөндөгдсөн асуудал, түүнийг хэрхэн даван туулсан”, “КОВИД-19-ын цартахалын үед Эрүүл мэндийн ажилтнуудад тохиолдсон хүний эрхийн болон хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн асуудал” болон “Дархлаажуулалт ба хүний эрхийн асуудал, бэрхшээл” гэсэн сэдвээр бүлгээр ажиллаж, хэлэлцүүлэг хийлээ.





Онцлох мэдээ





©2024. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.