Мэдээлэл📌📌📌

2025-5-16
1
ХӨСҮТ-ийн Журнал клубын ээлжит уулзалт өнөөдөр 14:30 цагт "Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний тандалт ба эмнэлгийн тусламж үйлчилгээ" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад халдварт өвчин судлалын салбарын эмч, мэргэжилтнүүд, тандалт, хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээний ажилтнууд өргөнөөр оролцож, дараах гол сэдвүүдийг хэлэлцлээ.
✅ Хоолны хордлогын гол шалтгаан, тархалт, халдварлалтын механизм
✅ Гэдэсний халдварт өвчний илрүүлэх, тандалт хийх аргачлалууд
✅ Эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхи, сайжруулалтын боломжууд
✅ Олон нийтийн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх ажлуудын ач холбогдол
✅ Хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шинэ боломжууд Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах, эрт илрүүлэлт хийх, орон нутгийн түвшинд тандалт хийх, зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар слтгэл хэлэлцүүлэв.
🗓️ Дараагийн уулзалт: 2025 оны 5-р сарын 29-ны өдөр
📌 Сэдэв: Шарлах хам шинж – Ялган оншлох, түүнд тулгамдаж буй асуудлууд ба шийдэл
Та бүхнийг дараагийн уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна!
Эрдэм шинжилгээ, сургалтын алба





Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.