Монгол Улсад 2024 оны 11 дүгээр сараас хүний папиллома вирусийн (ХПВ) халдварын эсрэг вакцинаар товлолын дагуу 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн.

Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар ВДГА байгууллагаас эрүүл мэндийн ажилтан, бусад оролцогч талуудын чадавхийг сайжруулах, зөв мэдээллээр хангах, эрсдэлийн харилцаа холбооны стратеги боловсруулах, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтыг сайжруулах зэрэг үйл ажиллагаанд техникийн дэмжлэг авсан.

2024-2025 онд төлөвлөгдсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх, тулгарч буй бэрхшээл, сайн туршлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор ВДГА байгууллагын төлөөллүүд Монгол Улсад 6 сарын 2-6 өдрүүдэд ажиллаж байна.