ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЫН МАЯГТ
Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автомашины төлбөртэй зогсоолыг түрээслэн ажиллуулах түрээслэгчийн сонгон шалгаруулалтанд Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Нийт 150 автомашины 900 м2 хүчин чадалтай тоног төхөөрөмж шинээр байршуулах гадна талбайг ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 49-р тогтоолын хавсралт дахь 1м2 нь 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр авто зогсоолыг түрээслүүлнэ.
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минут |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн байр 1 давхарт 111 тоот. |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэмжих төвийн байр 2 давхарт эрдмийн зөвлөлийн өрөө 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Автомашины нэг зогсоол нийт 150 автомашины 900 м2 хүчин чадалтай тоног төхөөрөмж шинээр байршуулах гадна талбай түрээсийн доод үнийг 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг болно. |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Шаардлагагүй. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
|
|
- Нэмэлт шаардлага:
- 1 дүгээр пост:
- Төв үүдний хэсгийн хэсэгчилсэн засварын ажил хийж гүйцэтгэх /Аюулгүй гарцын төмөр хашаг буулгах, зөөвөрлөх үлдсэн хэсэгт засвар хийх/
- Тэмдэг тэмдэглэгээ нэмэлтээр хийх.
- Шинээр пост бий болгох.
- Тухайн цэгт ажиллах ажилтанд аюулгүй ажиллагаа, тохь тухтай байдлыг хангах.
- Автомашины дугаар уншигч бүхий бүрэн авомат авто зогсоолын хаалтыг орц, гарцанд байршуулж суурилуулах засвар үйлчилгээ хийх.
- 2 дугаар пост:
- Шинээр пост бий болгох.
- Тухайн цэгт ажиллах ажилтанд аюулгүй ажиллагаа, тохь тухтай байдлыг хангах.
- Автомашины дугаар уншигч бүхий бүрэн авомат авто зогсоолын хаалтыг орц, гарцанд байршуулж суурилуулах засвар үйлчилгээ хийх.
- Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө байр талбайн 1 сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байна;
- Яаралтай болон тусгай тээврийн хэрэгсэл, ажилчдын автомашин үнэ төлбөргүй;
- Талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын ажил хариуцах;
- Гамшгийн ослын үеийн бэлэн байдал болон ХӨСҮТ-өөс зохион байгуулсан ажил арга хэмжээнд талбай чөлөөлөхийг хариуцах;
- Онгоц буухад талбайн бэлэн байдлыг хариуцах;
Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ үү.
- Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар Эдийн засаг, төлөвлөлтийн албаны 72224244, 99149317 дугаарын утсаар болон www.nccd.gov.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо өөрийн байр
Автозогсааолын хаалтны журам энд дарж үзнэ үү