- Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллагын "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (SATREPS)-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн багийн уулзалт 2025 оны 6-р сарын 26-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт боллоо.
- Тус уулзалтад САТРЕПС төслийн дэд захирал, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Б.Болдбаатар, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн А.Түвшинбаяр, МЭХ-ийн Халдварт өвчин, иммунологийн лабораторийн дарга В.Батбаатар, ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр, СТСА-ны дарга Г.Гантунгалаг, төслийн үндсэн судлаач, зөвлөх Б.Буянхишиг, СТСА-ны тархвар судлаач Д.Наранзул, Зоонозын өвчний тандалт судалгааны тасгийн эмч Д.Алтмаа нар оролцлоо.
- Тус уулзалтаар Монгол улс “Үхрийн сүрьеэгийн халдвараас ангижирсан” талаар Засгийн газар, Олон улсад мэдээлэх бэлтгэл ажлыг хангах, “Нэг эрүүл мэндийн үзэл баримтлал”-ын хүрээнд зоонозын өвчнийг хянах платформыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хийх ажлуудыг тохирлоо.