Үерийн дараа гудамж талбай, гуу жалганд хурсан, хог хаягдлыг түргэн хугацаанд зайлуулах, тогтсон лаг шаврыг цэвэрлэж халдваргүйжүүлэн хатаах;

Нүхэн жорлон, бохир усны цооног хальсан тохиолдолд усыг соруулах, шавхах, халдваргүйжүүлэх;

Хог хаягдал, бохир лаг шаврыг цэвэрлэхдээ усны гутал, нүдний шил, амны хаалт, ахуйн зориулалтын цэвэрлэгээний бээлий өмсөх, цэвэрлэгээ хийж дууссаны дараа бохир хувцас, хэрэгслийг угааж цэвэрлэх;

Гадуур өмссөн гутал хувцсаа гэртээ орохдоо заавал тайлах;

Хөрсний халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

Хүүхдийг үерийн ус болон ил задгай шалбааг, тогтоол ус, гол горхинд тоглуулахгүй байх, эцэг эх хараа хяналтаа сайжруулах;

Гудамж талбайд үхсэн амьтанд хүрэхгүй, оролдохгүй байх, хариуцсан мэргэжлийн байгууллагад хандан түргэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгэх;

Ундны усны аюулгүй байдлыг ханган усыг баталгаатай эх үүсвэрээс авч, буцалгаж хэрэглэх;

Үер болсон газрын булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх;

Ус нөөцлөх савыг ойрхон давтамжтай угааж цэвэрлэх, бохирдохоос сэргийлэх, тагтай байлгах;

Үерийн усаар бохирлогдсон хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй устгах;

Хоол хүнсний сав суулга, хэрэгслийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх (аяга таваг угаагч шингэнээр угаасны дараа, цэвэр усаар зайлах, буцалгаж халдваргүйжүүлэх);

Гарын ариун цэвэр сайтар сахих, бохирдсон тохиолдол бүрт, жорлон ариун цэврийн өрөө орсны дараа, хоол хүнс бэлтгэх, хоол идэхийн өмнө гараа тогтмол угаах;

Үерийн усаар бохирдсон гэр ахуйн эд зүйлс, хувцас хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх;

Халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах