ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨСҮТ-ИЙН ДОХ, БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНД 2024-2026 ОНД ХЭРЭГЖИХ ДОХ-ЫН ТӨСЛИЙН “КАЛЛ ПРО” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УТАС БОЛОН ЦАХИМААР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨГЧ АЖИЛТАН

2025-8-22
6

ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨСҮТ-ИЙН ДОХ, БЗДХ-ЫН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНД 2024-2026 ОНД ХЭРЭГЖИХ ДОХ-ЫН ТӨСЛИЙН “КАЛЛ ПРО” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УТАС БОЛОН ЦАХИМААР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨГЧ АЖИЛТАН

    Монгол улс нь 2003 оноос эхлэн ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын ээлжит төсөл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд ХӨСҮТ нь төслийн салбар хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба нь “калл про” үйлчилгээний утас болон цахимаар зөвлөгөө өгөгч ажилтны ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

Байгууллага, тасаг нэгж: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Алба

Ажлын байрны нэр: нь “Калл про” үйлчилгээний утас болон цахимаар зөвлөгөө өгөгч эмч

Орон тоо:1

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:

  • ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны даргын шууд удирдлаган дор ажиллаж, ЭМЯ, ССM, Глобаль сангийн хөтөлбөр зохицуулах нэгж, бусад салбар хүлээн авагч болон холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын зөвлөгөө өгөх утас, цахим хуудсуудаар мэдээлэл түгээх үйл ажиллагааг цаг тухайд нь үр дүнтэй хэрэгжүүлэх
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаарх мэдээлэл, зөвлөгөөг нийт хүн ам болон эрсдэлт бүлгийн хүн амд утсаар дамжуулан өгөх
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаар олон нийт болон эрсдэлт бүлгийн хүн амд олон нийтийн мэдээллийн сувгаар дамжуулан мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын зөвлөгөө өгөх утас (Call Pro шууд утас) болон олон нийтийн мэдээллийн цахим хаягаар мэдээлэл өгөх үйл ажиллагааны хэрэгжилтийг өдөр бүр хангах;
  • Үйлчлүүлэгчдэд ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаар үнэн зөв, хүртээмжтэй зөвлөгөө, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх;
  • Шуурхай утас, сошиал сувгаар зөвлөгөө, мэдээлэл авч буй үйлчлүүлэгчийн тоог тогтмол мэдээлэх;
  • Үйлчлүүлэгчдийн асуултад дүн шинжилгээ хийж, нийт хүн ам болон эрсдэлт бүлгийн хүн амд зориулсан сурталчилгааны материалыг боловсруулахад тусгах;

Ажлын байрны шаардлага:

  • Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Эрүүл мэндийн салбарт 5-аас доошгүй жил, ХДХВ, БЗДХ-ын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Зөвлөгөө өгөх өндөр ур чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны чадвар сайтай
  • Цахим мэдээллийн сувгууд болон холбогдох аппликейшнуудыг ашиглах чадвартай
  • Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай,
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн

 Байгуулагын хаяг: УБ хот, БЗД 14-р хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн алба

Холбогдох ажилтан, утас, имэйл: ХӨСҮТ, Захиргааны байр  hr@nccd.gov.mn

Материал хүлээн авах хугацаа: 2025.08.22 -2025.08.29-ны өдрийг хүртэл

Бүрдүүлэх материал:

    • Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
    • Англи хэлний мэдлэгийг нотлох баримт
    • Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл
    • Иргэний үнэмлэх
    • 4*6 хэмжээтэй 2хувь цээж зураг

 

 

 

 






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.