📌📌📌СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ📌📌📌

2025-9-2
1
"Амьсгалын замын халдварын эмгэг төрөгчдийн хөдлөл зүйн таамаглалыг тооцох” сэдэвт сургалтыг 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар эхэллээ. Сургалтаар халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолох, боломжит дэгдэлтийн эрчмийг урьдчилан үнэлэх, хариу арга хэмжээний үр нөлөөг тоон үндэслэлээр загварчлах боломжийг бүрдүүлж, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжих бэхжүүлэх, чадавхжуулах зорилготой, ач холбогдол маш өндөр сургалт юм. Энэ сургалтад ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн 30 гаруй мэргэжилтнүүд чадавхижих юм.
ДЭМБ-аас дэмжин ДЭМБ, Австралийн Мельбурны их сургууль, Итали улсын Шинжлэх Ухааны Хүрээлэн, Их Британийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын баг халдварт өвчний тархалтын хэтийн төлвийг урьдчилан таамаглах математик болон статистик загварчлалын сэдвээр заана. Энэ чиглэлээр мэргэжилтнүүд сургагдсанаар халдварт өвчний чиглэлээр баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлох, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанд суурилсан урьдчилан тооцоолол, таамаглал гаргах нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж, оновчтой хариу арга хэмжээг төлөвлөх, нөөцийг зөв хуваарилах, эдийн засаг, цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой юм.
Сургалтыг нээж, амжилт хүсч, сургалтын ач холбогдлыг ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболд нар сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцлон дурдлаа.
 
 

 






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.