Япон болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан төслийн багийн уулзалт боллоо.
Уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Хоккайдогийн их сургуулийн профессор Такаши Кимура, SATREPs төслийн зөвлөх С.Митарай болон бусад мэргэжилтнүүд оролцлоо.
Япон болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны 1-р сарын 16-ны өдөр байгуулсан Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” хамтарсан төслийг сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусаж байна.
Японы Олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг (AMED) хамтран "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (САТРЕПС)-ийн хүрээнд ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг санхүүжүүлсэн юм.
Монгол Улсад үхрийн сүрьеэ, адууны ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог бүрдүүлэх гол зорилготой.
Төслийн хүрэх үр дүн нь
Халдварт зооноз өвчнийг оношлох шинэ технологид суурилсан хуурай ЛАМП (dry LAMP), Иммунохроматографийн тест (ICT) зэрэг шинжилгээний түргэвчилсэн оношлуурыг зохион бүтээж үхрийн сүрьеэ, адууны ямын халдварыг илрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх замаар Монгол Улсад одоогийн хэрэглэгдэж байгаа сүрьеэ, ям өвчнийг оношлох боломж бүрдэх юм.



