

Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3% буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн голомттой ба 2005-2025 онд тарваган тахлын нийт 31 хүний өвчлөлийн тохиолдол буюу жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байсан. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу 6 тохиолдол батлагдаж нас баралтын түвшин хамгийн өндөр байсан.
Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 2015 онд тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүргтгэгдсэнээс 1 хүн нас барж, 1 хүн нь эдгэрсэн.
Тарваган тахал нь хавар 4 дүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог.
