МЭДЭЭЛЭЛ

2025-9-12
5
УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ АЙМАГ, НИЙСЛЭЛТЭЙ ЦАХИМААР ХОЛБОГДЛОО
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэлсэнтэй холбоотой аймаг, нийслэлийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулан цахимаар уулзалт хийлээ. Уулзалтад оролцогчдод Эрүүл мэндийн сайдын 2025 оны 9-р сарын 11-ний өдрийн А/334 дугаар тушаал, вакцины танилцуулга, мэдээ мэдээллээ хэрхэн солилцох, анхаарах асуудал болон үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, Томуугийн үндэсний нэгжээс тодорхой чиглэл, зөвлөмж өглөө. Энэ үйл ажиллагаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 650 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.





Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.