• Манай улсад жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг.
• Сүүлийн 3 жилд томуугийн улирал 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн байна.
• Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг.
• Хүүхдийн байгууллагад хийсэн ирцийн тандалтаар хичээлээс өвчний улмаас чөлөөлөгдсөн хүүхдийн 60% нь ТТӨ-ий шалтгаантай байсан байна.
• 2024 оны статистик мэдээгээр амьсгалын эрхтний өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны нэгдүгээрт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувийг эзэлж байна. 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна.
Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:
- 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүд;
- Жирэмсэн эмэгтэй;
- 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;
Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм.



