"Бичил Глобус финанс" , "Ашид буян" эм ханган нийлүүлэх байгууллагуудаас хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд ХӨСҮТ-ийн Хүлээн авах, Яаралтай тусламжийн тасагт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд өдөр тутам шаардлагатай монитор, нярайн жин, өндөр хэмжигч, дулаацуулагч хөнжил, дуслын сандал зэргийг хандивлалаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд тоног төхөөрөмж өгсөн компанийн хамт олонд ХӨСҮТ-ийн удирдлагын зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Сайн үйлс дэлгэрэг ээ.








