Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна.

2025-10-1
3

ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТ, СЭРГИЙЛЭЛТ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА. 

Ажлын байрны нэр

 

ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТ СЭРГИЙЛЭЛТ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ

Байгууллага, тасаг нэгж

 

Захиргаа

 

 

 

 

 

 

 

  Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

  • Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцоог бэхжүүлэх, үндсэн чадавхыг бүрдүүлэх;
  • Халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед шуурхай удирдлагын багийн үйл ажиллагаа болон эрсдэлийн харилцааг зохион байгуулах;
  • Сүрьеэгийн чиглэлээр дэвшүүлсэн бодлогын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах, үр дүнг тооцон сайжруулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх;
  • ХДХВ /ДОХ /БЗДХ-ын чиглэлээр дэвшүүлсэн бодлогын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах, үр дүнг тооцон сайжруулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх;
  • Үндэсний хэмжээнд халдварт өвчнийг лабораториор оношлох, эмчилгээний явцыг хянах шинжилгээ хийх, халдварт өвчний лабораторид суурилсан тандалт хийх чиг үүргийг хэрэгжүүлэх;
  • Дархлаажуулалтын хууль, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Орон тоо

 

1

Ажлын байранд тавигдах шаардлага 

Мэргэжил

Хүний их эмч эсвэл тархвар судлаач их эмч

 

 

Мэргэшил

Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөлжсөн мэргэшил эзэмшсэн

Боловсрол

Анагаах ухааны магистр (Халдварт өвчний чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно)

Ажлын туршлага

  • Удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 10-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх.

 

 

         Ур чадвар

  • Ажлын ачаалал даах чадвартай.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Харилцаа хандлага сайтай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг.
  • MS Office Word, Excel, Powerpoint программууд ажиллах чадвартай;
  • Өөрийгөө хөгжүүлэх, суралцах
  • Хүнийг ойлгох, сэтгэлзүйн зөвлөгөөг өгөх, хамт олны эе эвийг сахиулах чадвартай байх
  • Удирдах ажилтны өмнө үүрэг хариуцлага хүлээх чадвартай байх
  • Хүний нөөцийн менежмент, ажилд авах стандарт боловсруулах, багийн ажилд дэмжлэг үзүүлэх, ажилчдыг хадгалж авч үлдэх

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

 

  • БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн авах ажилтны утас, цахим шуудангийн хаяг

  hr@nccd.gov.mn

 

Материал хүлээн авах хугацаа

 

2025.10.01-2025.10.07 өдрийн 17:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

 

  • Ажлын байрны зарын дагуу тухайн албан тушаалд томилогдохыг  хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (А, Б анкет 2022 он)  
  • Бакалавр, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт

 

 






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.