Байгууллагын нэр
|
Халдварт өвчин судлалын үндэсний төв
|
Байгууллага, тасаг нэгж
|
Сүрьеэгийн тандалт судалгааны алба, сүрьеэгийн лавлах лаборатори
|
Ажлын байрны нэр
|
ХДХВ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлох үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
|
Гүйцэтгэх үндсэн үүрэг
|
- ДНО хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих
- Хэрэгжилт хангалтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллах
- Төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр гарган тайлагнах
- GeneXpert / TrueNAT төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
- GeneXpert / TrueNAT оношилгоо нэвтэрсэн болон сорьц тээвэрлэх цэг (HUB) байгуулсан АШЭМБ, дүүргийн салбар амбулаториудыг мэргэжил арга зүйгээр хангах
- Улаанбаатар хотод ДОХ/Сүрьеэгийн шинжилгээний сорьц тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллах, хяналт тавих
- Аймгаас БОЭТ-д ДОХ-ийн сорьц тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих
- GeneXpert / TrueNAT оношилгоо нэвтэрсэн ЭМБ-ыг ЧГҮ-ний хөтөлбөрт хамруулах
- Оношлуур, хэрэгсэлийн захиалга хийх болон зарцуулалтанд хяналт тавих
- Дээрх ЭМБ-дад хийх дэмжлэгт хяналтыг зохион байгуулах
- АШЭМБ, дүүргийн салбар амбулаториудтай улирал тутам цахим уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг шийвдэрлэх арга замыг тодорхойлох
|
Албан тушаалын ангилал
|
Гэрээнд заасны дагуу
|
Орон тоо
|
1
|
Боловсрол
|
Хүний их эмч
|
Нарийн мэргэшил
|
- Эмнэлзүйн эмгэг судлаач эмч
|
Ажлын туршлага
|
- Үндсэн мэргэшлээрээ 5-оос дээш жил ажилласан
- Сүрьеэгийн лабораторид 2020 оноос хойш ажилласан байх
- Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байсан болон лабораторийн чиглэлээр хяналт, шинжилгээ үнэлгээ гүйцэтгэж байсан туршлагатай бол давуу тал болно
|
Ур чадвар
|
- Бичиг баримт, тушаал шийдвэр боловсруулах туршлагатай байх
- Англи хэлний зохих мэдлэгтэй
- Хэрэглээний программ бүрэн ашиглах
- Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
- Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх
- Мэргэжил аргазүйн зөвөлгөө өгөх
|
Тусгай шаардлага
|
- Төрийн албан хаагчийн болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
|
Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал
|
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд батлагдсан санхүүжилтийн дагуу
|
Байгууллагын хаяг
|
БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж
|
Холбогдох ажилтан, утас, имэйл
|
ХӨСҮТ, Захиргааны байр 1 давхарт 204 тоот hr@nccd.gov.mn
|
Бүрдүүлэх материал:
|
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет
- Бакалавар, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн диплом (нотариат)
- Иргэний үнэмлэх (нотариат)
- “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Ажлын туршлага болон ур чадварыг нотлох баримт бичиг
|
Материал хүлээн авах хугацаа
|
2025.10.01-2025.10.10-ны өдрийг хүртэл
|