Байгууллагын нэр
|
Халдварт өвчин судлалын үндэсний төв
|
Байгууллага, тасаг нэгж
|
Сүрьеэгийн тандалт судалгааны алба, сүрьеэгийн лавлах лаборатори
|
Ажлын байрны нэр
|
GeneXpert / TrueNAT шинжилгээ, сорьц тээвэрлэх цэг (HUB)-ийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
|
Гүйцэтгэх үндсэн үүрэг
|
- Шинээр GeneXpert төхөөрөмжийн суурилуулалтад хамтран ажиллаж, үйл ажиллагааг эхлүүлэх
- АШЭМБ, салбар амбулаториудын эмч мэргэжилтнүүдэд тогтмол мэргэжил аргазүйн зөвөлгөө өгөх
- Сорьц тээвэрлэх цэг (HUB) байгуулахад хамтран ажиллах, үйл ажиллагаанд тогтмолжуулах
- Оношлуур, хэрэгсэлийн захиалга хийх болон зарцуулалтад тогтмол хяналт тавих
- ЭМБ-дад ДОХ/сүрьеэгийн чиглэлээр хийсэн дэмжлэгт хяналтын тайлан хүлээн авч нэгтгэх, эргэн мэдээлэх
- АШЭМБ, дүүргийн салбар амбулаториудтай улирал тутам цахим уулзалт зохион байгуулах
- Лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулах
- GeneXpert /TrueNAT шинжилгээний бүртгэл, тайлан мэдээнд тогтмол хяналт тавих
- GeneXpert / TrueNAT төхөөрөмжийн ашглалт, засвар үйлчилгээнд тогтмол хяналт тавьж, зөвөлгөө өгөх
- Улаанбаатар хотод сорьц цуглуулах цэг бүхий ЭМБ-аас GeneXpert суурилсан лабораторид ДОХ/Сүрьеэгийн шинжилгээний сорьц хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах, тогтмолжуулах, холбогдох санхүүгийн тайлан, мэдээг хариуцан ажиллах
- Аймгаас БОЭТ-д ДОХ-ийн сорьц тээвэрлэх үйл ажиллагаанд хамтран ажиллах
|
Албан тушаалын ангилал
|
Гэрээнд заасны дагуу
|
Орон тоо
|
1
|
Боловсрол
|
Био анагаах судлаач
|
Нарийн мэргэшил
|
- Биоанагаахын мэргэжилтэн
- Молекул биологийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно
|
Ажлын туршлага
|
- Үндсэн мэргэшлээрээ 1-ээс дээш жил ажилласан
- GeneXpert шинжилгээ эсвэл молекул биологит суурилсан шинжилгээ гүйцэтгэж байсан туршлатай бол давуу тал болно
|
Ур чадвар
|
- Англи хэлний зохих мэдлэгтэй
- Хэрэглээний программ бүрэн ашиглах
- Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
- Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх
- Мэргэжил аргазүйн зөвөлгөө өгөх
|
Тусгай шаардлага
|
- Төрийн албан хаагчийн болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
|
Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал
|
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд батлагдсан санхүүжилтийн дагуу
|
Байгууллагын хаяг
|
БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж
|
Холбогдох ажилтан, утас, имэйл
|
ХӨСҮТ, Захиргааны байр 1 давхарт 204 тоот hr@nccd.gov.mn
|
Бүрдүүлэх материал:
|
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет
- Бакалавар, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн диплом (нотариат)
- Иргэний үнэмлэх (нотариат)
- “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Ажлын туршлага болон ур чадварыг нотлох баримт бичиг
|
Материал хүлээн авах хугацаа
|
2025.10.01-2025.10.10-ны өдрийг хүртэл
|