ДОРНОГОВЬ АЙМАГТ “ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАР ТАХАЛ, ДЭГДЭЛТ-ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-10-9
1
• Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хамтран “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цар тахал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, тусламж үйлчилгээг хүний эрхийн хандлагад нийцүүлэн үзүүлэх нь” сэдэвт сургалтыг аймаг, орон нутагт зохион байгуулж байна.
• Дөрөвдэхь удаагийн сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн онцгой комисс хамтран амжилттай зохион байгууллаа.
• Эхний өдөр: Дорноговь аймгийн 12 сумын Онцгой комиссын дарга, Сумын эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч болон салбар дундын байгууллагын 26 алба хаагчид хамрагдаж, аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга, онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Эрдэнэсайхан нээж үг хэлсэн бөгөөд, КОВИД-19-ын цартахалын сургамж, туршлага дээр суурилан дараа дараагийн болзошгүй эрсдлийн үед бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.
• Хоёрдох өдөр: Аймгийн онцгой комиссын салбар дундын байгууллагын алба хаагчид Аймгийн Засаг даргын тамгын газар, Тагнуулын хэлтэс, Онцгой байдлын газар, ХЭҮК-ийн орон нутгийн референт, Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Боловсролын газар, Цэргийн штаб, ГХБХБГ, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, “Дорноговь АЗЗА” ТӨХК, БЗӨБЦТССүлжээ ТӨХК, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Автотээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн хэлтэс, УБТЗ-ын Сайншанд зангилаа, Чандмань илч ХХК, Улаанзагалмайн хороо зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, клиникийн профессор Д.Батцэцэг нээлт хийж, дараагийн цартахал, дэгдэлтийн үед бэлэн байдлыг хангахад салбар дундын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.
• Коронавирүст халдвар (КОВИД-19) цартахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний сургамжид үндэслэн ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь орон нутаг хариуцсан хэлтэсийн референт, ХӨСҮТ-ийн сургагч багш нар танхим болон цахимаар хичээл зааж, дадлага удирдан явууллаа.





Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.