ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН БЭЛТГЭЛЭЭ.

2025-10-13
4
Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэхэд эрүүл мэндийн байгууллага, иргэдийн гүүр болж, дэмжиж, хамтарч ажиллах иргэдийн төлөөлөл юм.
Монгол Улс төдийгүй Дэлхийн улс орнуудад вакцин болон дархлаажуулалтын
хөтөлбөрийн хэрэгжилт урт хугацаанд үр дүнгээ үзүүлж өвчлөл, хүндрэл, нас баралтыг бууруулсаар байна.
Тухайлбал, Дэлхий дахинд сүүлийн 50 жилийн хугацаанд товлолт дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжсэнээр 154 сая хүнийг эндэхээс сэргийлсэн. Үүний 94 сая буюу 60% нь улаанбурхан өвчний улмаас эндэхээс сэргийлсэн, мөн нярайн эндэгдлийг багадаа 40% бууруулсан байдаг.
Манай улс 2023 онд Засгийн газрын тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж одоогийн байдлаар 13 халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 9 төрлийн вакцинаар 0-15 насны хүүхдийг дархлаажуулж байна. Ингэснээр манай улс халдварт саа өвчнийг устгаж, мөн сахуу, хөхүүл ханиад, нярайн татран өвчин сүүлийн 20 гаруй жил бүртгэгдээгүй буюу хяналтанд авч, 5 хүртэлх насны хүүхдийн дунд зонхилон тохиолддог А вируст гепатитын өвчлөл вакцинаар сэргийлсэнээс хойш эрс буурсан зэрэг үр дүнгүүд гарсаар байна.
Мөн, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 2024 оноос эхлэн 11 настай хүүхдүүдэд хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хамралт 37.6% байгаа нь зорилтот түвшинд хүрэхгүй байгааг илтгэж байна. Олон нийтэд вакцины талаар үнэн зөв мэдээлэл олгосноор энэ хувь зорилтот түвшинд хүрнэ.
Гэвч, Нийгмийн сүлжээнд вакцины талаар худал ташаа мэдэээлэл олширч иргэдийг төөрөгдүүлж байгаа тулшинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэх олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулж нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, сургууль цэцэрлэгийн эмч, хороодын хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөл 265 хүнийг хамруулж гэрчилгээ олгов.
Эдгээр сургагдсан олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд өрх, хорооны түвшинд баг бүрдүүлж, иргэдэд вакцины талаар үнэн зөв мэдээлэл хүргэж, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг гарган хэлэлцсэн ач холбогдолтой сургалт боллоо.
Сургалтад хамрагдсан олон нийтийн эрүүл мэндийн ажилчид өөрсдийн орон нутагт мэдээлэл хүргэх ажлаа хийж эхэлсэн байна.
 
 

 






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.