Эдийн засагчийн ажлын байранд урьж байна.

2025-10-24
1

Эдийн засагчийн ажлын байранд урьж байна.

Ажлын байрны нэр

Эдийн засагч

Байгууллага, тасаг нэгж

ХӨСҮТ, Төлөвлөлт, эдийн засаг, даатгал, статистикийн алба

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Төвийн ирэх жилийн улсын төсвөөр болон хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээний төсөв, урсгал зардлын төсвийн төсөл, орлогын төлөвлөгөөг боловсруулан хянуулан батлуулах
  2. Байгууллагын дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангах, ажлын хяналтын төсөв зохиох, хяналт тавих, өдөр тутмын болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой төсвийн төслийг боловсруулах, мэдээллээр хангах, үйл ажиллагааны нэгжийн өртөг зардал, тооцоолох хяналт тавих
  3. Худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангах. Цахим удирдлагын системийн хөтлөлтийг хариуцан ажиллах.
  4. Сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажилд идэвхтэй хамрагдах
  5. Бусад шаардлагатай тохиолдолд албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайлан гаргах

Орон тоо

1

Боловсрол

Эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Ажлын туршлага

Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно

Ур чадвар

  1. Багаар ажиллах, (Албан тушаалын тодорхойлолтын чиг үүргийн дагуу хамтран ажиллах албан тушаалтантай зөв ойлголцох, сонсох, ярилцах)
  2. Харилцаа хандлага, хувийн соёл, (Удирдах болон үйлчлэх шатны ажилтнуудтай нэгэн хэвийн харилцаа хандлагатай, хувийн соёлтой байх)
  3. Дүн шинжилгээ хийх (Эдийн засгийн болон санхүүгийн шинжилгээ хийх, албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, дүгнэх, шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаврыг дүгнэх)
  4. Асуудал шийдвэрлэх (Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгэх)
  5. Манлайлах (Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэх, ажил хэргийн хувьд бүтээлч, санаачилгатай ажиллах, байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх)
  6. Бусад (Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх, гадаад хэл, хэрэглээний программууд болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвартай байх)

Тусгай шаардлага

  • Эрүүл мэндийн эдийн засгийн анги төгссөн бол давуу тал болно
  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
  • Ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх
  • Багаар ажиллах чадвартай байх

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн авах цахим шуудангийн хаяг

ХӨСҮТ, хүний нөөцийн алба

hr@nccd.gov.mn

Материал хүлээн авах хугацаа

2025.10.24 - 2025.10.29-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет  (А, Б анкет 2022 он)
  • Бакалаврын дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгалын лавлагаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.