|
Байгууллагын нэр
|
Халдварт өвчин судлалын үндэсний төв
|
|
Байгууллага, тасаг нэгж
|
Сүрьеэгийн тандалт судалгааны алба, сүрьеэгийн лавлах лаборатори
|
|
Ажлын байрны нэр
|
Оношлогооны сүлжээг оновчтой болгох (DNO) үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилт хариуцсан лабораторийн мэргэжилтэн
|
|
Гүйцэтгэх үндсэн үүрэг
|
- ХДХВ/Сүрьеэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, GeneXpert (GXP) төхөөрөмжийг хамтран ашиглалтыг дэмжих;
- ХДХВ болон Сүрьеэгийн хөтөлбөрүүд, нийгмийн эрүүл мэндийн лабораториудын хооронд хэлэлцүүлэгийг удирдан зохион байгуулж, GeneXpert төхөөрөмжийг ХДХВ-ийн вирусын ачаалал (VL), нярайн эрт илрүүлэг (EID), сүрьеэгийн шинжилгээнд хамтран ашиглах талаар тохиролцоонд хүргэх;
- Хүний нөөц, сургалтын хэрэгцээ, нийлүүлэлтийн сүлжээ, засвар үйлчилгээний төлөвлөгөөнд гарах өөрчлөлтийг үнэлж санал дэвшүүлэх;
- Үндэсний оношлогооны стратеги, DNO-ийн зөвлөмжтэй уялдуулан хамтын ажиллагааны нэгтгэсэн загвар боловсруулах.
- GeneXpert/TrueNAT төхөөрөмжийн байршуулалт ба ашиглалтад хяналт тавих
- ЭМЯ болон түнш байгууллагуудтай хамтран GeneXpert, TrueNAT төхөөрөмжийн байршуулалт, ашиглалтын газрын зураг гаргах, шинэчлэх;
- Ашиглалтын хувь, шинжилгээний бүтээмж, газар нутгийн хүртээмж (жишээ нь, дундаж үйлчилгээний зай) зэрэг гол үзүүлэлтүүдийг хянаж, 2026 он гэхэд 62%-ийн ашиглалтын түвшинд хүрэх зорилтыг хангах;
- Гүйцэтгэл сул бүсүүдийг тодорхойлж, оновчтой болгох арга хэмжээний санал боловсруулах хэрэгжүүлэх.
- Сорьц тээвэрлэх үндэсний тогтолцоог оновчтой болгох
- ХДХВ/Сүрьеэгийн сорьц тээвэрлэх сүлжээний үндэсний үнэлгээ хийж, гүйцэтгэлийн хүндрэл, саадыг илрүүлэх;
- Сорьц цуглуулах цэг, тээврийн төв, шинжилгээний лабораторийн уялдаа холбоог хангах “hub-and-spoke” загварыг боловсруулж хэрэгжүүлэхэд чиглүүлэх;
- Сорьц тээвэрлэлтийн үр ашиг, хугацаа, чанарыг хянах үзүүлэлт, хяналтын хэрэгсэл боловсруулах.
- Техникийн туслалцаа үзүүлэгч болон үндэсний түнш байгууллагуудтай хэрэгжилтийн уялдааг хангах
- ХДХВ-ийн шинжилгээний алгоритм, оношлогооны үнэлгээ хийх техникийн туслалцааны үйл ажиллагаанд холбогч цэгийн үүрэг гүйцэтгэх;
- Техник туслалцааны зөвлөмж болон DNO хэрэгжилтийг ЭМЯ-ны тэргүүлэх чиглэлтэй уялдуулах;
- Түнш байгууллагуудын хооронд давхардалгүй, тогтвортой хэрэгжилтийг хангах;
- DNO хэрэгжилтийн тайланг улирал тутам, хагас жил, жилээр бэлтгэн гаргах.
|
|
Албан тушаалын ангилал
|
Гэрээнд заасны дагуу
|
|
Орон тоо
|
1
|
|
Боловсрол
|
Хүний их эмч/био-анагаах эсвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бакалавр
|
|
Нарийн мэргэшил
|
- Лабораторийн эмч / био-анагаахын мэргэжилтэн /нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад сурацлсан
- Магистр зэрэгтэй бол давуу талтай
|
|
Ажлын туршлага
|
- Лабораторийн тогтолцоог бэхжүүлэх, оношлогооны зохицуулалт, эсвэл нийтийн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлсэн 3–5 жилийн ажлын туршлагатай;
- Сүрьеэ болон/эсвэл ХДХВ-ийн оношлогооны систем, лабораторийн чанарын удирдлагын талаар туршлагатай;
- GeneXpert, TrueNAT зэрэг молекул оношлогооны талаар гүнзгий мэдлэгтэй
|
|
Ур чадвар
|
- Судалгаа, дүн шинжилгээ, зохион байгуулалт, харилцааны ур чадвартай;
- Англи хэлний унших, бичих өндөр чадвартай;
- Microsoft Office болон тайлангийн програмуудыг ашиглах чадвартай Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
|
|
Тусгай шаардлага
|
- Төрийн албан хаагчийн болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
|
|
Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал
|
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд батлагдсан санхүүжилтийн дагуу
|
|
Байгууллагын хаяг
|
БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж
|
|
Холбогдох ажилтан, утас, имэйл
|
ХӨСҮТ, Захиргааны байр 1 давхарт 204 тоот hr@nccd.gov.mn
|
|
Бүрдүүлэх материал:
|
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет
- Бакалавар, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн диплом (нотариат)
- Иргэний үнэмлэх (нотариат)
- “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Ажлын туршлага болон ур чадварыг нотлох баримт бичиг
|
|
Материал хүлээн авах хугацаа
|
2025.11.03-2025.11.07-ны өдрийг дуустал
|