Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд гэрээт ажилчид сонгон шалгаруулах зар

2025-11-3
3

Байгууллагын нэр

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Байгууллага, тасаг нэгж

Сүрьеэгийн тандалт судалгааны алба, сүрьеэгийн лавлах лаборатори

Ажлын байрны нэр

GeneXpert/TrueNAT төхөөрөмжийн ажиллагаа болон сорьц тээвэрлэлтийн хэрэгжилт хариуцсан ажилтан

 

 

 

 

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. GeneXpert/TrueNAT төхөөрөмжийн ажиллагаа ба засвар үйлчилгээ
  • Шинээр суурилуулсан GeneXpert/TrueNAT төхөөрөмжийн угсралт, тохируулга, ажиллагааны бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
  • Аймаг/дүүргийн лабораторийн ажилтнуудад төхөөрөмжийн ашиглалт, өдөр тутмын арчилгаа, доголдлын шийдвэрлэлт, мэдээлэл бүртгэлд техникийн туслалцаа үзүүлэх;
  • Шинжилгээний тоо хэмжээ, картрижийн хэрэглээ, тоног төхөөрөмжийн ажиллаагүй хугацаа, үйлчилгээний бүртгэлийг хянах;
  • Урвалж, картриж болон хэрэглэгдэхүүний захиалга, түгээлтийг цаг хугацаанд нь зохион байгуулахад ХӨСҮТ-тэй уялдуулах.
  1. Сорьц дамжуулалт ба тээврийн төвийн хэрэгжилт
  • Сорьц тээврийн төв (“hub”) болон сорьц цуглуулах цэгүүдийг байгуулах, стандартчилах, чадавхжуулах ажлыг дэмжих;
  • Улаанбаатар хот дотор болон сумаас аймгийн төвийн лабораторид сорьц тээвэрлэлтийг хянах;
  • Сорьц цуглуулах, савлах, шошголох, бүртгэх журам (SOP)-ыг мөрдүүлэх;
  • Сорьцын урсгал, эргэлтийн хугацаа, алдагдлыг хянаж, үр ашиг, найдвартай байдлыг сайжруулах санал дэвшүүлэх.
  1. Чадавхжуулалт ба дэмжлэгт хяналт
  • Лабораторийн ажилтнуудад зориулсан молекул биологийн шинжилгээ болон сорьцын менежментийн сэдвээр танхимын болон онлайн сургалт зохион байгуулах;
  • Лаборатори, тээврийн төвүүдэд тогтмол дэмжлэгт хяналт-шинжилгээ хийх, санал дүгнэлт, үйл ажиллагааны тайлан гаргах;
  • Стандарт үйл ажиллагааны аргачлал /SOP/, сургалтын гарын авлага, хяналтын хэрэгслийг боловсруулах, шинэчлэхэд оролцох.
  1. Мэдээлэл цуглуулалт ба тайлагнал
  • GeneXpert/TrueNAT шинжилгээ болон сорьц тээвэрлэлтийн гүйцэтгэлийн мэдээллийг шинэчлэн хөтлөх;
  • Ашиглалтын хувь, дамжуулалтын үзүүлэлт, засвар үйлчилгээний асуудлын талаар сар, улирлын тайлан гаргах
  • DNO хэрэгжилтийн зохицуулалтын хуралд оролцож, орон нутгийн гүйцэтгэл, тулгамдсан асуудлыг танилцуулах, шийдвэрлүүлэх.

Албан тушаалын ангилал

Гэрээнд заасны дагуу

Орон тоо

            1

Боловсрол

Биоанагаах/лабораторийн технологийн бакалавр зэрэгтэй

Нарийн мэргэшил

  • Молекул биологийн чиглэлээр мэргэшсэн бол давуу талтай

Ажлын туршлага

  • Лабораторийн оношлогоо эсвэл молекул биологийн шинжилгээний чиглэлээр 1–3 жилийн ажлын туршлагатай (GeneXpert төхөөрөмжийн туршлага бол давуу талтай);
  • Сорьц боловсруулах, мэдээлэл оруулах, чанарын хяналтын үйл ажиллагаанд туршлагатай.

Ур чадвар

  • Компьютерийн хэрэглээ, мэдээлэл оруулах, тайлан бичих чадвартай;
  • Харилцаа, багийн ажилд сайн, бие даан ажиллах чадвартай;
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй

Тусгай шаардлага

  • Төрийн албан хаагчийн болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд батлагдсан санхүүжилтийн дагуу

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Холбогдох ажилтан, утас, имэйл

ХӨСҮТ, Захиргааны байр 1 давхарт 204 тоот hr@nccd.gov.mn

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Бакалавар, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн диплом (нотариат)
  • Иргэний үнэмлэх (нотариат)
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Ажлын туршлага болон ур чадварыг нотлох баримт бичиг

Материал хүлээн авах хугацаа

2025.11.03-2025.11.07-ны өдрийг дуустал

 

 

 






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.