Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага сэдвээр асуулт хариултын АХА тэмцээн зохион байгууллаа.

2025-11-12
1

Төвийн ёс зүйн дэд хороо, Хүний нөөцийн хөгжил, сургалтын алба хамтран 2025-2026 оны хичээлийн жилд Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинээр элсэн суралцаж буй резидент эмч нарт эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах аяны хүрээнд Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай” 406 дугаар тушаалын агуулгын хүрээнд асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээний нэгдүгээр байранд сүрьеэгийн резидент эмч Г.Энхмэнд, хоёрдугаар байрыг халдвартын резидент эмч Г. Оюунболд, гуравдугаар байрыг резидент эмч Ц. Банзрагч нар тус тус эзлэв.






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.