|
Байгууллагын нэр
|
Халдварт өвчин судлалын үндэсний төв
|
|
Байгууллага, тасаг нэгж
|
Сүрьеэгийн тандалт судалгааны алба, сүрьеэгийн лавлах лаборатори
|
|
Ажлын байрны нэр
|
GeneXpert/TrueNAT төхөөрөмжийн ажиллагаа болон сорьц тээвэрлэлтийн хэрэгжилт хариуцсан ажилтан
|
|
Гүйцэтгэх үндсэн үүрэг
|
- GeneXpert/TrueNAT төхөөрөмжийн ажиллагаа ба засвар үйлчилгээ
- Шинээр суурилуулсан GeneXpert/TrueNAT төхөөрөмжийн угсралт, тохируулга, ажиллагааны бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
- Аймаг/дүүргийн лабораторийн ажилтнуудад төхөөрөмжийн ашиглалт, өдөр тутмын арчилгаа, доголдлын шийдвэрлэлт, мэдээлэл бүртгэлд техникийн туслалцаа үзүүлэх;
- Шинжилгээний тоо хэмжээ, картрижийн хэрэглээ, тоног төхөөрөмжийн ажиллаагүй хугацаа, үйлчилгээний бүртгэлийг хянах;
- Урвалж, картриж болон хэрэглэгдэхүүний захиалга, түгээлтийг цаг хугацаанд нь зохион байгуулахад ХӨСҮТ-тэй уялдуулах.
- Сорьц дамжуулалт ба тээврийн төвийн хэрэгжилт
- Сорьц тээврийн төв (“hub”) болон сорьц цуглуулах цэгүүдийг байгуулах, стандартчилах, чадавхжуулах ажлыг дэмжих;
- Улаанбаатар хот дотор болон сумаас аймгийн төвийн лабораторид сорьц тээвэрлэлтийг хянах;
- Сорьц цуглуулах, савлах, шошголох, бүртгэх журам (SOP)-ыг мөрдүүлэх;
- Сорьцын урсгал, эргэлтийн хугацаа, алдагдлыг хянаж, үр ашиг, найдвартай байдлыг сайжруулах санал дэвшүүлэх.
- Чадавхжуулалт ба дэмжлэгт хяналт
- Лабораторийн ажилтнуудад зориулсан молекул биологийн шинжилгээ болон сорьцын менежментийн сэдвээр танхимын болон онлайн сургалт зохион байгуулах;
- Лаборатори, тээврийн төвүүдэд тогтмол дэмжлэгт хяналт-шинжилгээ хийх, санал дүгнэлт, үйл ажиллагааны тайлан гаргах;
- Стандарт үйл ажиллагааны аргачлал /SOP/, сургалтын гарын авлага, хяналтын хэрэгслийг боловсруулах, шинэчлэхэд оролцох.
- Мэдээлэл цуглуулалт ба тайлагнал
- GeneXpert/TrueNAT шинжилгээ болон сорьц тээвэрлэлтийн гүйцэтгэлийн мэдээллийг шинэчлэн хөтлөх;
- Ашиглалтын хувь, дамжуулалтын үзүүлэлт, засвар үйлчилгээний асуудлын талаар сар, улирлын тайлан гаргах
- DNO хэрэгжилтийн зохицуулалтын хуралд оролцож, орон нутгийн гүйцэтгэл, тулгамдсан асуудлыг танилцуулах, шийдвэрлүүлэх.
|
|
Албан тушаалын ангилал
|
Гэрээнд заасны дагуу
|
|
Орон тоо
|
1
|
|
Боловсрол
|
Биоанагаах/лабораторийн технологийн бакалавр зэрэгтэй
|
|
Нарийн мэргэшил
|
- Молекул биологийн чиглэлээр мэргэшсэн бол давуу талтай
|
|
Ажлын туршлага
|
- Лабораторийн оношлогоо эсвэл молекул биологийн шинжилгээний чиглэлээр 1–3 жилийн ажлын туршлагатай (GeneXpert төхөөрөмжийн туршлага бол давуу талтай);
- Сорьц боловсруулах, мэдээлэл оруулах, чанарын хяналтын үйл ажиллагаанд туршлагатай.
|
|
Ур чадвар
|
- Компьютерийн хэрэглээ, мэдээлэл оруулах, тайлан бичих чадвартай;
- Харилцаа, багийн ажилд сайн, бие даан ажиллах чадвартай;
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
|
|
Тусгай шаардлага
|
- Төрийн албан хаагчийн болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
|
|
Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал
|
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд батлагдсан санхүүжилтийн дагуу
|
|
Байгууллагын хаяг
|
БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж
|
|
Холбогдох ажилтан, утас, имэйл
|
ХӨСҮТ, Захиргааны байр 1 давхарт 204 тоот hr@nccd.gov.mn
|
|
Бүрдүүлэх материал:
|
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет
- Бакалавар, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн диплом (нотариат)
- Иргэний үнэмлэх (нотариат)
- “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Ажлын туршлага болон ур чадварыг нотлох баримт бичиг
|
|
Материал хүлээн авах хугацаа
|
2025.11.17-2025.11.26-ны өдрийг дуустал
|