ХЯЛГАСАН ХОРХОЙН ӨНДГИЙГ ГРЕХЭМИЙН АРГААР ИЛРҮҮЛЖ БАЙНА.

2026-1-13
5

НЛА-ны Шимэгч судлалын лаборатори нь 2025 оны 9 сараас Хүүхдийн хялгасан хорхой /Enterobius vermicularis/-г илрүүлэх уламжлалт арга буюу хөвөн бамбарын аргаас татгалзан Грехэмийн арга буюу наалдуудагч тууз ашиглан илрүүлэх аргыг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Товч мэдээлэл:
Хүүхдийн хялгасан хорхойн халдвар дэлхий даяар өргөн тархсан буюу 200 сая хүн уг халдвар өртдөг бөгөөд 5-10 насны хүүхдүүд тохиолдлын 30 гаруй хувийг эзэлж байна. Тэр дундаа хөгжиж буй орнуудад бусад халдварт өвчнөөс илүү өвчлөл, нас баралт үүсгэдэг бол сэрүүн уур амьсгалтай хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 60% хүртэл халдварт өртдөг бөгөөд нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал болдог. E. vermicularis нь голчлон хошного загатнах шинж тэмдгээр илэрдэг хэдий ч шинж тэмдэггүй байх нь элбэг бөгөөд ховор тохиолдолд гэдэсний гаднах халдвар буюу эмэгтэй хүүхдэд шээс болон үтрээний үрэвсэл үүсгэдэг. E. vermicularis-ийн халдвар нь шинж тэмдэггүй илэрдэг бөгөөд эмчилгээ хийлгээггүй тохиолдолд хүндэрч үтрээний цус алдалтыг үүсгэдэг болохыг судлаачид дурьджээ. Тиймээс халдвар авсан хүмүүстэй харьцах шинж тэмдэггүй хүмүүсийг ч мөн эмчлэх шаардлагатай байна.

Хүүхдийн хялгасан хорхойг илрүүлэхэд арчдасын шинжилгээнээс илүү наалдуулагч тууз ашиглах нь мэдрэг болон өвөрмөц чанар өндөр байна.






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.