ТАЛАРХАЛ
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д PC Mall ХХК-аас агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хандивлалаа.
Хүлээлгэн өгөх ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Ганзориг, PC Mall” ХХК-ийн төлөөллүүд оролцож, төвийн агаарын чанарыг сайжруулах, эмч, сувилагч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.
“PC Mall” ХХК-ийн зүгээс эрүүл мэндийн салбарт үйл ажиллагааны хүрээнд тулгамдсан хэрэгцээнд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж, орчин үеийн агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүдийг хандивлаж буйгаа онцолсон бөгөөд энэ нь ХӨСҮТ-ийн эмнэлгийн орчинд агаарын чанарыг сайжруулахад ач холбогдолтой чухал нөлөө үзүүлэх юм.
ХӨСҮТ-ийн удирдлагын зүгээс хандивласан төхөөрөмжийг идэвхтэй ашиглахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллагч, хандивлагч байгууллага "PC Mall" ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүслээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.






ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Авилгын эсрэг нэгдье!!!
Авилгын эсрэг нэгдье
Мэдэгдэл