🦠Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай халдварт өвчнүүдийн нэг юм. Хэрэв хүн улаанбурханы эсрэг дархлаагүй (вакцин хийлгээгүй, эсвэл өмнө нь өвдөж байгаагүй) бол:
😢Улаанбурханаар өвчилсөн хүнтэй ойрхон зөрөөд өнгөрөхөд ч халдвар авах боломжтой.
😢Өвчтөнөөс ялгарсан вирус нь агаарт 2 цаг хүртэл хадгалагдаж, тухайн орчинд орсон дархлаагүй хүнийг халдварлуулна.
😢Нэг өвчтөн 12–18 дархлаагүй хүнд халдвар тараах чадвартай.
Өөрөөр хэлбэл:
😭Нэг өрөөнд хамт байгаагүй, гараа бариагүй, ярилцаагүй байсан ч
дархлаагүй бол улаанбурханы халдвар авах эрсдэл маш өндөр.
Иймээс:
😃Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин.
😃Хүн амын ихэнх нь (≥95%) дархлаатай байж байж халдварын тархалт зогсоно.
😞Дархлаагүй нярай, жирэмсэн эмэгтэй, архаг өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй.


ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Авилгын эсрэг нэгдье!!!
Авилгын эсрэг нэгдье
Мэдэгдэл