ХӨСҮТ-ийн удирдлагууд ажилчдын нормын хувцсыг шинэчилж, сайжрууллаа
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн удирдлагууд байгууллагын үйл ажиллагааны онцлог, ажилчдын ажлын орчин, аюулгүй байдалд нийцүүлэн нормын хувцсыг шинэчилж, сайжруулах ажлыг хэрэгжүүллээ.
Тус шинэчлэлийн хүрээнд ажилчдын өдөр тутмын ажлын хэрэгцээ, тав тух, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, чанар стандартын шаардлагад нийцсэн хувцсыг сонгон олгож, ажлын үр ашиг, аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Нормын хувцсыг шинэчлэхдээ эмнэлгийн орчинд тохирсон материал, загвар, өмсөхөд хөнгөн, хөдөлгөөнд саадгүй байх зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн бөгөөд энэ нь ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, ажлын нөхцөлийг илүү сайжруулах ач холбогдолтой юм.
ХӨСҮТ-ийн удирдлагууд цаашид ч ажилчдынхаа ажлын орчин, хөдөлмөр хамгааллын асуудалд онцгой анхаарч, үе шаттайгаар бодитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болно гэдгийг онцоллоо.






Авилгын эсрэг нэгдье
ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Авилгын эсрэг нэгдье!!!
Мэдэгдэл