🦠Энэтхэг улсад нипах вирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай шар мэдээлэл байна.

2026-1-27
1

🦠Энэтхэг улсад нипах вирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай шар мэдээлэл байна. ❓ Тэгвэл нипах вирус гэж юу вэ?
Нипах вирус нь 🦇 жимсний сарьсан багваахайгаас гаралтай, амьтнаас хүнд дамжих боломжтой халдварт өвчин юм.
🍹 Сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа дал модны түүхий шүүс), 🐖 халдварласан амьтан, мөн 👥 хүнээс хүнд ойр хавьтлаар дамжиж болно.

😮‍💨🧠 Хүний хувьд шинж тэмдэггүй байхаас эхлээд амьсгалын хүнд өвчлөл, тархины үрэвсэл үүсгэх эрсдэлтэй.
⚠️ Нас баралт 40–75% хүрэх тохиолдол бий.
💉💊 Одоогоор вакцин, тусгай эмчилгээ байхгүй.

🌍 Энэтхэг, Бангладеш зэрэг улсуудад нутагшмал байдлаар бүртгэгдэж байна.
🌐 ДЭМБ-ын үнэлгээгээр олон улсад тархах эрсдэл бага, аялал, худалдаанд хязгаарлалт хэрэггүй гэж үзжээ.

ℹ️ Нутагшмал бүс нутагт зорчиж байгаа тохиолдолд түүхий жимсний шүүс хэрэглэхгүй байх, сарьсан багваахай, гахай зэрэг амьтадтай харьцахгүй байх, албан ёсны мэдээллийг дагах нь чухал. Эх сурвалж: ДЭМБ






Онцлох мэдээ





©2025. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ.