“ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн үнэлгээ”-ний зөвлөх нарын сонгон шалгаруулалтад урьж байна.
Манай Улсад сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бодлого, чиглэлтэй уялдуулан 1994 онд “ДОТС стратеги” хэмээх сүрьеэтэй тэмцэх загварыг, 2006 онд “ДОТС стратеги”-ийг “Stop TB” стратеги болгон өргөжүүлж, 2016 оноос эхлэн “End TB” стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээг 2008, 2013 болон 2022 онуудад зохион байгууласан.
Нөгөө талаас ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны” дүнгээр Монгол Улсад нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтын түвшин 0.1 хувиас бага боловч эрсдэлт бүлгийн хүн ам дунд төвлөрсөн тархалттайг харуулж байна.
ХДХВ, ДОХ-той тэмцэх үндэсний хөтөлбөрийн олон улсын хөндлөнгийн үнэлгээг 2015 онд зохион байгуулснаас хойш үндэсний хэмжээнд үнэлгээ хийгдээгүй байна.
Зөвлөхийн төрөл ангилал:
- Сүрьеэгийн үндэсний зөвлөх – 1
- ХДХВ, ДОХ-ын үндэсний зөвлөх – 1
Зөвлөхүүд нь олон улсын хөндлөнгийн үнэлгээний багтай хамтран ажиллаж, өөр өөрийн чиглэлийн үнэлгээний техникийн дэмжлэгийг хариуцан гүйцэтгэнэ.
- Сүрьеэгийн үндэсний зөвлөхийн ажлын даалгавар
Үндэсний зөвлөх нь дараах үүргийг тусгайлан хүлээх бөгөөд “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд тусгасан бусад ажлыг гүйцэтгэнэ.
- Ширээний дасгал (Desk review): Сүрьеэгийн тархвар судлалын үндэсний хэмжээний мэдээлэл, бодлогын баримт бичиг, тандалтын тогтолцоонд дүн шинжилгээ хийхэд (mn) цахимаар болон биеэр мэргэжлийн ба техникийн туслалцаа үзүүлнэ.
- Талбарын үнэлгээ: Сүрьеэгийн халдварын сэргийлэлт, хяналт, эмэнд тэсвэртэй (DR-TB)-ийн менежмент, оношилгооны хамрах хүрээг үнэлэхийн тулд аймаг, дүүрэг, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, лабораторид газар дээр нь очиж үнэлгээний багтай хамтарч ажиллана.
- Оролцогч талуудтай зөвлөлдөх: Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДЭМБ, Глобаль сан, иргэний нийгэм, ТББ, сүрьеэ өвчнөөр өвчилсөн олон нийттэй ярилцлага, фокус бүлгийн хэлэлцүүлгийг удирдан явуулна.
- Уулзалт, хэлэлцүүлэг: Олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдтэй цахим болон танхимын хурал, уулзалтыг зохион байгуулна.
- ХДХВ, ДОХ-ын үндэсний зөвлөхийн ажлын даалгавар
Үндэсний зөвлөх нь дараах үүргийг тусгайлан хүлээх бөгөөд “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд тусгасан бусад ажлыг гүйцэтгэнэ.
- Ширээний дасгал (Desk review)
- ХДХВ, ДОХ-ын тархвар судлал, бодлого, үндэсний хөтөлбөр, стратегийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх
- ХДХВ, ДОХ-ын тандалтын тогтолцоо, мэдээллийн эх сурвалжид үнэлгээ хийх
- ХДХВ-ийн халдварын илрүүлэг, оношилгоо
- РВЭЭ-ний хамралт, тасралтгүй байдал
- Вирусийн ачааллын хяналтын тогтолцоо, лабораторийн чадавхи
- Эрсдэлт бүлгүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
- Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх (ЭХХДС) арга хэмжээ
- Эрүүл мэндийн салбар болон нийгмийн түвшинд ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол, сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээ авах болон тулгарч буй бусад саад бэрхшээл
- Хүний эрхэд суурилсан хандлагын бодлого, хэрэгжилтийг үнэлэх
- Олон улсын үнэлгээний багтай хамтран ажиллах
- Урьдчилсан болон эцсийн зөвлөмж боловсруулахад оролцох
- Үйлчилгээний үнэлгээ
- Урьдчилан сэргийлэлт
- Хүний эрх, нийгмийн асуудал
- Хамтын ажиллагаа
- Хамтарсан үүрэг (Хоёр зөвлөхөд хамаарна)
- Олон улсын үнэлгээний багтай хамтран ажиллах
- Оролцогч талуудтай (ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, Глобаль сан, ТББ-ууд, зорилтот бүлгийн хүмүүс, халдвартай олон нийттэй ярилцлага, фокус бүлгийн хэлэлцүүлэг) зөвлөлдөх уулзалтад оролцож, хамтарч ажиллах
- Урьдчилсан үр дүн, зөвлөмжийг хэлэлцүүлэгт танилцуулах
- Үнэлгээний эцсийн тайлан боловсруулахад техникийн дэмжлэг үзүүлэх
- Монгол хэл дээрх тайлан, зөвлөмжийн агуулга, чанарыг хянах, эцэслэх
- Хүлээлгэж өгөх гол үр дүн:
- Эхлэлийн тайлан (Inception report): Үнэлгээний арга зүй, ажлын төлөвлөгөө, мэдээлэл цуглуулах хэрэгслүүдийг нарийвчлан тайлбарласан байна.
- Урьдчилсан үр дүн, зөвлөмж (Draft Report): Урьдчилсан үр дүн, дүн шинжилгээ, зөвлөмжийг танилцуулсан ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээний тойм тайлангийн төсөл
- Үнэлгээний эцсийн тайлан (Final evaluation report): Дараагийн үндэсний стратеги төлөвлөгөөний нотолгоонд суурилсан зөвлөмжийг багтаасан цогц баримт бичиг.
- Үр дүнгийн танилцуулга (Presentation of Key Findings and Recommendations): Үндэсний оролцогч талууд болон санхүүжилтийн түншүүдэд зориулсан хураангуй /Presentation/ (жишээ нь, ЭМЯ, ДЭМБ Глобаль сан гэх мэт)
- Нэмэлтээр боловсруулах бүтээгдэхүүн (Deliverables)
Дараах нь үнэлгээний явцад боловсруулах бөгөөд үндсэн TOR-д заасан зорилго, хамрах хүрээ, шаардлагыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
- Мэдээлэл цуглуулах хэрэгслийн багц (асуумж, ярилцлагын удирдамж, фокус бүлгийн хэлэлцүүлгийн протокол) – монгол, англи хэл дээр
- Аймаг, дүүрэг, лабораторийн түвшинд хийсэн талбарын үнэлгээний богино тайлангууд (сүрьеэ, ХДХВ тус бүр)
- Тандалтын өгөгдлийн чанарын үнэлгээний тайлан (Data Quality Assessment – DQA)
- Эрсдэлт бүлэг болон газарзүйн тэгш бус байдлын дүн шинжилгээ (equity ба хүний эрхэд суурилсан хандлага)
- Эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилтийн уялдаа холбооны дүн шинжилгээ (health systems and financing brief)
- Бодлогын товч баримт бичиг (Policy brief)
- Үр дүн түгээх уулзалт, хэлэлцүүлгийн материал (танилцуулга, хураангуй тэмдэглэл)
- Тусгай шаардлага
- Мэргэшил:
- Нийгмийн эрүүл мэнд эсвэл анагаах ухааны чиглэлээр магистр эсвэл түүнээс дээш зэрэгтэй (дээрх чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно)
- Шаардлагатай туршлага:
- Сүүлийн 5 жилийн хугацаанд ДОХ, сүрьеэгийн талаарх үндэсний стратеги, төлөвлөгөө, бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай;
- ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн менежмент эсвэл эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээний чиглэлээр 5-8 жилийн туршлагатай, Монгол орны нөхцөл байдал онцлогийг сайн мэддэг байх
Давуу тал: ДОХ, сүрьеэгийн чиглэлээр хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах ажлыг удирдан явуулж байсан туршлагатай.
- Ур чадвар/Техникийн ур чадвар:
- Бие даан болон багаар үр дүнтэй ажиллах чадвартай;.
- STATA, SPSS, R зэрэг программ ашиглан өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай;
- ДЭМБ-ын ДОХ, сүрьеэгийн бодлого, орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн тогтолцооны талаар гүнзгий мэдлэгтэй;
- Маш сайн харилцааны болон ажлын ачаалал төлөвлөх ур чадвартай;
- Судалгааны өгөгдөлд дүн шинжилгээ хийж, нотолгоонд суурилсан дүгнэлт, зөвлөмж боловсруулах чадвартай.
- Хэлний шаардлага:
- Англи хэлний ахисан түвшний бичгийн болон харилцааны чадвартай.
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн англи хэлний мэдлэгтэй.
- Бусад: Компьютерийн мэдлэгтэй болон шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн байх
- Байгууллагын зохицуулалт:
- Үргэлжлэх хугацаа: 90 ажлын өдөр (4-6 сарын турш үргэлжилнэ).
- Хяналт, тайлагнал: Үндэсний зөвлөхүүд нь ХӨСҮТ-ийн ХДХВ/ДОХ/БЗДХ болон Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга, ДЭМБ-ын хамтарсан багийн ахлагчийн шууд удирдлага дор ажиллана.
- Тайлан хүлээлгэн өгөх: Үнэлгээний эцсийн тайлан, зөвлөмжийг монгол, англи хэлээр цахим болон хэвлэмэл хэлбэрээр ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, Глобаль санд хүлээлгэн өгнө.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
- Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон баримт (IELTS/TOEFL-ийн оноо эсвэл англи хэлний хөтөлбөр, сургалтын сертификат)
- Их сургуулийн дипломын хуулбар (бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн зэрэг)
Ажиллах хугацаа: 2026 оны 03 сарын 02-ны өдрөөс 2026 оны 06 сарын 02-ны хооронд. Нийт 3 сар
Материал хүлээн авах хугацаа: 2026.02.13-2026.02.25; 17:00 цаг
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Нам Ян Жү-гийн гудамж, ХӨСҮТ-ийн цогцолбор, 1 байр /захиргааны байр/-ны 2 давхарт, захирлын туслах/нарийн бичигт
Дугтуй дээрх тэмдэглэл: ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Үндэсний зохицуулагчийн сонгон шалгаруулалтад гэж бичсэн байна.
Холбогдох утас: 11-451186
Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.
Халдварт өвчин судлалын үндэсний төв
2026 оны 02 сарын 13-ны өдөр

Авилгын эсрэг нэгдье
ИРГЭНЭЭС АВАХ АСУУМЖ
Авилгын эсрэг нэгдье!!!
Мэдэгдэл